Шууд Chart

Сар шинийн баярт зориулсан МҮОНТ-ийн "Хүрээ донж-2023" цагаан эсгийний ёслол боллоо

2023-02-08 10:57:06

Сар шинийн баярт зориулан Монголын үндэсний олон нийтийн телевизээс зохион байгуулсан "Хүрээ донж" цагаан эсгийний ёслолын ажиллагаа, загварын үзүүлбэр энэ сарын 6-нд "UG" паласт зохион байгуулагдлаа. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус ёслолын ажиллагаанд “Борголжин”, “Урбан”, “Ариунаа Сури”, “Ялгуун”, “БОХО”, “Шилмэл загвар” зэрэг үндэсний 10 гаруй компани ур ухаанаа зориулан бүтээсэн загваруудаа толилуулсан билээ. Түүнчлэн "Хүрээ донж 2023" цагаан эсгийн ёслолын ажиллагаанд Европын холбоо, Энэтхэг, Вьетнам зэрэг улсаас Монгол Улсад суугаа Бүрэн Эрхт Элчин сайд болон хүндэт төлөөлөгчид, олны танил дизайнер, загвар өмсөгч, гоо сайхны мэргэжлийн топ мастер артистууд, дуучин, жүжигчин зэрэг хүндтэй эрхмүүд уригдаж оролцсон юм.

“Хүрээ донж” цагаан эсгийний ёслол 2019-2022 онд телевизийн контент хэлбэрээр үзэгчдэд хүрч байсан билээ. Тэгвэл энэ жил анх удаа үндэсний брэндүүдтэй хамтран загварын шоу зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний үеэр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар “МҮОНРТ-ийн хуулиар хүлээсэн үүргийн нэг нь үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх билээ. “Үндэсний өв соёлоороо бахархъя” уриан дор үндэсний хувцсаа дэлхий дахинд сурталчлан, шинэлэг загвар зохион бүтээж олон улсын зах зээлд өрсөлдөж буй загвар зохион бүтээгчдээ дэмжих, алдаршуулах түүнчлэн өв соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх, үндэсний хувцсаа өдөр тутамдаа өмсөж хэвшүүлэх зорилготойгоор энэ удаагийн шоуг мэргэжлийн түвшинд зохион байгуулж байна. Цаашдаа өргөн цар хүрээнд уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна” гэсэн юм.

.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сар шинийн баярт зориулсан МҮОНТ-ийн "Хүрээ донж-2023" цагаан эсгийний ёслол боллоо  
Үзсэн: 8421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй