Шууд Chart

Өвөрхангай аймгийн баг шигшээ барилдааны гурав дахь тойргийн ялалтаа авчээ

2023-02-12 12:48:37

Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын төлөөх шигшээ барилдааны гуравдугаар тойргийн хоёр дахь барилдаанд /2023.02.11/  Төв – Өвөрхангай аймгууд учраа тааран өрсөлдсөнөөс Өвөрхангай аймгийн баг 18-7-оор илт давуу ялалт байгуулав.

Өвөрхангай аймгийн багт улсын харцага Х.Гантулга /4/, улсын харцага Б.Цэдэнсодном /3/ улсын харцага Ц.Бямба-Отгон /5/ улсын начин Б.Лхагвадорж /4/, аймгийн арслан Т.Довчинсэмбээ /1/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын начин Б.Сангисүрэн /1/ нийт 18 даваа авсан бол Төв аймгийн багт улсын заан Б.Батмөнх /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр /0/, улсын начин Г.Ганжад /2/, улсын начин Д.Хүдэрбулга /3/ аймгийн арслан П.Эрхэмжаргал /1/, аймгийн арслан Н.Дашдаваа /0/ нийт 7 даваа авсан юм.

Ялсан баг шагналын 5 сая төгрөгөө гардаж авлаа.

Төв аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Л.Бадарч, Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр нар ажиллалаа.

Өнөөдөр 11:00 цагаас Архангай–Баянхонгор, үдээс хойш 16:00 цагаас Увс-Завхан аймгууд шигшээ барилдааны гуравдугаар тойрогт барилдана.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


Өвөрхангай аймгийн баг шигшээ барилдааны гурав дахь тойргийн ялалтаа авчээ  
Үзсэн: 612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй