Шууд Chart

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ

2023-02-19 11:20:09

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны нэг Зүүн хүрээ “Дашчойлин” хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Хилчин спорт хороо, "Эвт Чулуу" ХХК, "Бадамлах Нар" ХХК, "Нэгдэл" клуб, Жавхлант дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв.
 
Их шөвгийн дөрөвт Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эбэг” ХХК, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх, аймгийн арслан Ш.Отгонтөгс, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Шүрт булаг” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн арслан Я.Бумбаяр нар шалгарлаа.
 
Өнөөдөр 12:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан эхэлнэ.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ  
Үзсэн: 1653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй