Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөн болно

2023-03-21 06:25:28

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Эрүүл мэндийн яам

08:00 цагт: Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачилгаар зохион байгуулж буй “Эмчээ сонсъё” ээлжит уулзалт болно. Энэ удаад хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцоно. /ЭМЯ-ны хурлын Б танхимд/


Төрийн ордон

09:00 цагт: Монгол Улсын Засгийн газар, Жэй Си Ай Монгол ТББ болон Отгонтэнгэр Их Сургууль нар хамтран “Эерэг Монгол Чуулган - 2023”-ийг “Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх асуудалд” сэдвээр зохион байгуулна. Утас: 88887874


МУИС-ын номын сан

09:00 цагт: Олон улсын нийгмийн ажилтны өдрийг тохиолдуулан МУИС-ийн Социологи Нийгмийн ажлын тэнхимээс "Хамтран ажиллах замаар ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандахуй" нийгмийн ажлын симпозиум зохион байгуулна.  Симпозиумд нийгмийн ажлын мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулиудаас гадна хороо, сургуулийн нийгмийн ажилтнууд, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож нийгмийн ажлын өнөөгийн боловсрол, нийгмийн тэгш бус байдал, хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн орчинд нийгмийн ажлын үйлчилгээг хэрхэн үзүүлж буй талаар хэлэлцэнэ. Утас: 99002019 /502 тоот/


Яармагийн Хангарди ордон

09:00 цагт: Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөн болно. Утас: 99037310 /Хүндэтгэлийн танхимд/ 


Шангри Ла зочид буудал

09:30 цагт: АмЧам Монголиа байгууллагаас “Дараачийн Оюу Толгой хаана байгаа вэ?” сэдвээр хурал зохион байгуулна. Хурлын үеэр Монгол дараагийн томоохон хэмжээний мега-төсөл хаанаас гарч ирэх вэ? Уул уурхай, аж үйлдвэр, газрын үнэт метал, банк санхүү, эсвэл хөдөө аж ахуйн салбар ирээдүйн жилүүдэд хөрөнгө оруулалт татах, өсөлтийг олж авахад юунд анхаарах хэрэгтэй, хууль эрх зүйн орчин ба хувйн хэвшил үүнд ямар үүрэг рольтой ажиллах талаар хэлэлцэнэ.


Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв

09:30 цагт: Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдах “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганы "Гадаргын усны нөөц ба тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан болно. Утас: 51-265526


Монгол Улсын Үндэсний номын сан

10:00 цагт: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан "ХХ Зууны Монгол найраглалын үнэт зүйл - Д.Пүрэвдоржийн уран бүтээл" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. /Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхимд/


Авлигатай тэмцэх газар

11:00 цагт: Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарлаж, "5Ш" ажиллагааг явуулна гэдгээ албан ёсоор зарлаж, "Шүгэл ажиллагаа"-ны дагуу иргэд, олон нийтийг авлига, хээл хахуулийн талаарх мэдээллийг ирүүлэхийг Засгийн газар уриалсаны дагуу Нийслэлийн иргэн Ж.Энхбат мэдээлэл өгнө. Утас: 99004811

11:00 цагт: Ардчилсан намаас Төрийн өмчийн байгууллагын удирдлагууд Хэмнэлтийн хууль, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа асуудлаар  шүгэл үлээж хуулийн дагуу гомдол гаргаж, хариуцлага нэхнэ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлнэ. Утас: 99004811


Гаалийн ерөнхий газар

10:00 цагт: Боомтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж эхэлсэнтэй холбоотой мэдээлэл болон бусад хэд хэдэн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 99145985, 99106505


"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

12:00 цагт: Залуу дуучин Г.Даваадалай 21 аймгаар хийх бие даасан уран бүтээлийн аялан тоглолтынхоо тухай мэдээлэл өгнө.


ӨНӨӨДӨР: “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөн болно  
Үзсэн: 372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй