Шууд Chart

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх” салбар дундын хэлэлцүүлэг боллоо

2023-03-21 12:24:22

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх” салбар дундын ээлжит уулзалтыг  Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулж, олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллага, эцэг, эх, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгээр Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, Боловсролын салбарт хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар салбарын сайд нарт мэдээлэл өгөв.

Мөн “Дохионы хэл ба хуулийн хэрэгцээ”, Харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах бичгийн хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн чиглэлээр тулгамдсан асуудлын талаар хэлэлцлээ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх” салбар дундын хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй