Шууд Chart

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно

2023-03-22 09:26:15

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 09.00 цагт  Соёлын төв өргөөнд хуралдахаар товлогджээ.

Тус ээлжит хурлаар:

1. Компанийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;

2. Компанийн 2022 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;

3. Ногдол ашгийн талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн танилцуулга;

4. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

5. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай;

6. Компанийн дунд хугацааны төлөвлөгөөний танилцуулга зэргийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно  
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй