Шууд Chart

Он гарсаар 8 удаагийн хээрийн түймэр бүртгэгдээд байна

2023-03-22 10:32:11

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар /2023.03.22/ Дорнод, Сүхбаатар аймгийн 7 суманд 8 удаагийн  хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 141,500 га  талбай түймэрт өртсөн  бол дунджаар нэг түймэрт 17,687.5га талбай өртсөн байна.

Ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн иргэд оролцлоо.

Тухайлбал, өчигдөр буюу 21-нд Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Хөндий худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд бүрэн унтраалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Он гарсаар 8 удаагийн хээрийн түймэр бүртгэгдээд байна  
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй