Шууд Chart

Тэнгэрлиг медиа групп, Багануур, Дархан нэхий зэрэг компаниудын хувьцааны ханш өндөр өсөлттэй байв

2023-03-22 10:43:47

2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 283,416,054 төгрөгийн үнийн дүн бүхий 885,892 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 9 компанийн хувьцааны ханш өсөж, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +13.30%), Багануур ХК (BAN +2.22%), Дархан нэхий ХК (NEH +1.11%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Таван толгой ХК (TTL -13.95%), Тахь-ко ХК (TAH -13.56%), Монгол шилтгээн ХК (MSH -12.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар: 

-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 6,958 ширхэг нэгж эрхийг 2,688,573 төгрөгөөр

-Хөрөнгөөр баталгаажсан 1,982 ширхэг үнэт цаасыг  99,060,360 төгрөгөөр

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 516 ширхэг бондыг 51,372,900 төгрөгөөр

-Багцын арилжаагаар 80,000 ширхэг үнэт цаасыг 448,000,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 3.26 хувиар буурч, 37,152.27 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,687,300,272,497 төгрөг боллоо. 

Өнөөдөр нийт 884,537,887 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Тэнгэрлиг медиа групп, Багануур, Дархан нэхий зэрэг компаниудын хувьцааны ханш өндөр өсөлттэй байв  
Үзсэн: 200 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй