Шууд Chart

ТББХ: Байнгын хорооны даргаар Н.Энхболдыг сонгохыг дэмжлээ

2023-03-24 12:48:55

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.03.24/ хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тус намын бүлгээс  Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Энхболдыг нэр дэвшүүлж буйгаа танилцуулсан.

Тэрбээр УИХ-ын гишүүн Н.Энхболд нь УИХ-д зургаан удаа сонгогдсон, төрийн байгууллагын бүх л шатанд ажиллаж байсан туршлагатай хүн. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Батлан хамгаалахын сайдаар ажилласан туршлагатай. Түүний туршлага, чадварыг үнэлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохоор нэр дэвшүүлж байна гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


ТББХ: Байнгын хорооны даргаар Н.Энхболдыг сонгохыг дэмжлээ   
Үзсэн: 341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй