Шууд Chart

УЕПГ: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг судаллаа

2023-03-28 11:28:55

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймагт үйлдэгдсэн Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг 2022 оны байдлаар судлахад сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа нь тогтоогджээ.   

Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн хэрэг 2022 онд 291 бүртгэгдсэн нь нийт зөрчлийн хэргийн 40.4 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь 2021 онтой харьцуулахад 42,6 хувиар өссөн дүнтэй гарсан байна.

Харин Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2020 онд шалгаж шийдвэрлэсэн нийт гэмт хэргийн 9.9 хувь, 2021 онд 5.7 хувь, 2022 онд 4.3 хувийг эзэлж байгаа нь нийт гэмт хэрэгтэй харьцуулахад тодорхой хувиар буурсан боловч бүртгэгдсэн хэргийн тоо буураагүй, адил түвшинд байгаа болох нь судалгаагаар тогтоогджээ.

Тиймээс аймгийн прокурорын газраас гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн шат дараалсан ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлсэн байна.

Эх сурвалж: УЕПГ


УЕПГ: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг судаллаа  
Үзсэн: 197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй