Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээ болно

2023-03-30 06:48:33

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Чингис хаан музей

08:00 цагт: “Стандарт ба хөгжил” үндэсний хэлэлцүүлгийг Стандарт хэмжил зүйн газраас зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон 21 аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс, 13 яам, Нийслэл, 9 дүүргийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд болон иргэдийн төлөөллүүд оролцоно.


Төрийн ордон

09:00 цагт: Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан ЭМЯ-наас хот хөдөөгийн 800 эмч оролцсон “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулна. Утас: 91915340, 89119482 /Их танхимд/

10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11:30 цагт: УИХ-ын чуулганы танхимын үүдэнд: АН-ын ҮБХ-ны хуульч гишүүд УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тал дээр хуулийг буруу ашиглаж, үндэслэлийг мушгин гуйвуулж, АН-ыг бүлэггүй болгох бодлого хэрэгжиж байгаа талаар мэдэгдэл хийнэ.


Багш оюутны хөгжлийн төв

09:30 цагт: "Үндэсний үйлдвэрлэлийг төрийн худалдан авах ажиллагаагаар дэмжих нь" сургалт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт онгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Үйлдвэр,үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,  ТХААГ-ын дарга Ц.Батзул, холбогдох албан хаагчид болон дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид оролцоно. Утас: 98119443, 91918297 /501 тоотод/


Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан

09:30 цагт: Агаар, орчны бохирдлын улмаас хүүхдэд үүсэж буй өвчлөл, хорт хавдрын талаар мэргэжлийн эмч, судлаач нар мэдээлэл солилцож хэвлэлийнхэнтэй уулзана. Утас: 91118403


Улаанбаатар хот дахь гаалийн газар

10:00 цагт: Гаалийн цахим шилжилтийн хүрээнд хийгдэж буй цахим үйлчилгээний системүүдийн сургалт, мэдээлэл зөвлөмж өгөх, системийг илүү хялбар, хэрэглэгчдэд таатай болгохоор сайжруулалт хийх зорилгоор хэрэглэгчдийн санал хүсэлтийг авах “Цахим гааль” өдөрлөг зохион байгуулагдана. Өдөрлөгийн үеэр гаалийн цахим үйлчилгээний гааль.мн систем, гэрээ бүртгэлийн нэгдсэн систем, экспорт, импортын мэдэгдэл гэрчилгээний цахим систем, тусгай зөвшөөрлийн цахим систем зэрэг системүүдийг танилцуулж Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв, Тоон гарын үсэг - Тридум Кэй ХХК болон татварын байгууллагын төлөөлөл оролцно. Утас: 99145985


"Корпорэйт конвеншн” төв

10:00 цагт: Монголын Үйлдвэрлэлийн геологичдын холбооноос “Монголын Геологи, хайгуул-2023” чуулга уулзалт, үзэсгэлэнг зохион байгуулна.


Шонхор тауэр

11:00 цагт: Ардчилсан намаас УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой асуудлаар мэдэгдэл хийнэ. Утас: 91000017


Сүхбаатар дүүргийн 10-р хороо

11:00 цагт: Азийн Хөгжлийн банкны төслийн санхүүжилт 3.8 тэрбум төгрөгөөр барьсан 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 17 дугаар цэцэрлэгийн нээлт болно. Утас: 99017719.


Нийслэлийн цагдаагийн удирдах газар

11:30 цагт: Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээлэл болон цахим орчинд нийтлэгдсэн онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлнэ.


Монгол ньюс мэдээллийн төв

11:40 цагт: Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан эмч нарын алдрыг магтан алдаршуулсан шинэхэн уран бүтээлийн талаар Улсын төв гуравдугаар эмнэлгээс мэдээлэл өгнө.


ӨНӨӨДӨР: “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээ болно  
Үзсэн: 515 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй