Шууд Chart

“Вашингтон пост”, “Нью-Йорк Таймс”-ын сэтгүүлчид Пулитцерийн шагнал хүртжээ

2025-05-10 12:21:34

Нэрт сэтгүүлч Жозеф Пулитцерийн нэрэмжит шагналыг 1917 онд сэтгүүл зүйн нэр хүндийг өндөр өргөх, алдаршуулах зорилгоор бий болгосон түүхтэй. Сэтгүүл зүйн салбарын гол шагналыг энэ жил 109 дэх жилдээ 20 гаруй төрлөөр шалгаруулахад дөрвөн төрөлд нь NYT сонин, Суданы хямралын тухай, Балтимор дахь хар тамхины хохирогч хар арьстнуудын тухай сурвалжилгууд, мөн Афганистан дахь АНУ-ын цэргийн ажиллагааны тухай материал, мөн 2024 оны зун Д.Трампын амь насанд халдах оролдлого гарсан агшны гэрэл зургийн бүтээлүүдээр шалгарчээ.

Мөн Уолл стрит жорнал-д гарсан Трампын ойрын хамтрагч Илон Маскийн тухай, түүний улстөрийн оргилд хүрсэн талаарх материалыг шүүгчид үнэлсэн байна. Мөн энэ сэтгүүлийн зураачаар 17 жил ажилласны эцэст Д.Трампыг шүүмжилсэн шог зургуудыг нь нийтлэхээс татгалзсанаас нь болж ажлаа орхисон Энн Телнас шилдэг шог зураачаар шалгарчээ. Ийм маягаар Трамптай холбоотой хэд хэдэн бүтээл шилдэг болсон байна.

Утга зохиолын төрөлд харин зохиолч Персиваль Эверетт шалгарчээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Вашингтон пост”, “Нью-Йорк Таймс”-ын сэтгүүлчид Пулитцерийн шагнал хүртжээ  
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй