Шууд Chart

"Тамирчин багш 2023" арга хэмжээ зохион байгуулагдаж байна

2023-03-30 20:09:23

Нийслэлийн мэргэжлийн багш нарыг спортын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулах, нийтийн биеийн тамираар хичээллүүлж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадвар, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нарын дунд уламжлал болгон зохиогддог "Тамирчин багш" тэмцээн 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.

Нийслэлийн Боловсролын газар, Монголын залуу багш нарын холбоотой хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн тэмцээнд судлагдахуун бүрээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид волейбол болон 3х3 сагсан бөмбөг төрлөөр өрсөлдөж байна.

"Тамирчин багш 2023" тэмцээнийг нээж нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Г.Мөнхбилэг, ҮБХИС-ийн тэргүүн дэд захирал, хурандаа н.Өлзийхуяг, ҮБХИС-ийн харьяа Тэмүүжин Өрлөг сургуулийн захирал, хурандаа Д.Бат-Эрдэнэ нар үг хэлж, баг тамирчдад амжилт хүслээ.

Тэмцээнд нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд болон нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нарын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн нийт 560 багш тамирчид оролцож байна гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.


"Тамирчин багш 2023" арга хэмжээ зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй