Шууд Chart

Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны тайлан гарлаа

2023-03-31 10:15:52

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны үйл ажиллагааны тайлан хэвлэгдэн гарлаа. Тайланд санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд хийсэн онцлох үйл явдлуудын талаарх товч мэдээлэл болон санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлсэн бодлого зохицуулалтын үйл ажиллагааны талаарх мэдээлэл багтсан юм. Мөн зохицуулалтын салбар тус бүрийн бүртгэл зөвшөөрөл, хяналт шалгалт, хөрөнгө оруулагчид, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээлэл болон тоон үзүүлэлттэй танилцах боломжтой.  

Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн онд хуулиар хүлээсэн чиг үүрэг болон УИХ, Засгийн газраас баталсан холбогдох хууль тогтоомж, дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх хүрээнд бодлого, зохицуулалтын томоохон цогц шийдлийг гаргасан, олон арга хэмжээг бодитой хэрэгжүүлсэн, өсөлт, ололт, амжилтаар дүүрэн жил байлаа.

Тайлантай энд дарж дэлгэрэнгүй танилцана уу.


Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны тайлан гарлаа  
Үзсэн: 374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй