Шууд Chart

Сурагч, залууст хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжил сонгож, ажиллахыг уриаллаа

2023-04-01 09:59:44

Мэргэжлээ сонгох гэж буй Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид, их дээд сургууль болон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн төгсөгчид, ажил идэвхтэй хайж байгаа залуустаа ажил мэргэжлийн гараагаа эхлэх хариуцлагатай үйлсэд нь туслах зорилгоор хөнгөн аж үйлдвэрийн салбарын хамгийн том хөдөлмөрийн яармаг, нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарын шилдэг 50 аж ахуйн нэгж байгууллагад ажилд орох, хөдөлмөрийн зах зээлд хамгийн өндөр эрэлттэй мэргэжлээр их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах, салбарын шилдэг залуу мэргэжилтнүүд, энтрепернер, бизнес эрхлэгчдийн давтагдашгүй амжилтын түүхээс суралцаж, өөрийн түүхийг бүтээх боломжийг олгосон юм.

Тус арга хэмжээнд Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг оролцож, мэргэжлээ сонгох гэж буй сурагчид, ажил идэвхтэй хайж байгаа залууст хөнгөн аж үйлдвэрийн салбарын мэргэжилтэн, ажилтан болж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахыг уриаллаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Сурагч, залууст хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжил сонгож, ажиллахыг уриаллаа   
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй