Шууд Chart

Гүнжийн сүмд ой, хээрийн түймэр гарлаа

2023-04-01 14:07:56

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3-р баг Гүнжийн сүмд ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлага өчигдөр 16:05 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн хүрэлцэн очиход 14 га орчим талбай шатаж байсныг цурманд оруулсан.

Түймрийн голомтод Эрдэнэ сум, Тэрэлжийн байгалийн цогцолбор газраас нийт 37 хүн, 5 автомашин, 3 мотоцикл, 6 морьтой ажиллалаа.

Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хуурайшилт ихтэй, ой хээр, шар өвсний гал түймэр гарах эрсдэл өндөр байна.

Иймд зуслан,ногоон бүсийн айл өрх, аж ахуйн нэгж байгууллага хашааныхаа өнжмөл өвсөө шатаахгүй байх, гагнуур хийхгүй байх, халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, тамхины ишээ бүрэн гүйцэд унтраах, шашны зан үйл хийхгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Гүнжийн сүмд ой, хээрийн түймэр гарлаа   
Үзсэн: 229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй