Шууд Chart

Тувачууд алдарт бөхийнхөө 50 насны ойг тэмдэглэжээ

2023-04-05 16:24:17

ОХУ-ын Тува улс алдарт бөх Аяс Монгушын 50 насны ойн хүндэтгэлийн барилдааныг энэ сарын 2-нд зохион байгуулжээ.

Алтарт бөхийнхөө 50 насны тэгш ойг тохиолдуулан Тувагийн тэргүүн Владислав Ховалыг “Хуреш бөх бол манай соёл уламжлалын нэгэн хэсэг. Аяс Семис-оолович бүх амьдралаа үндэсний бөхөд зориулсан хүн. Тэрбээр наадамд 17 түрүүлсэн хүчтэн. Сүмо бөхөөр дэлхийн хошой аварга болсон. Аяс Монгушийн спортын ялгуусан амжилтууд Тува Улсын түүхэнд бичигдэн үлдсэн билээ. Түүний 50 насны ойгоор бид Кызыл хотод Бүх оросын тулааны урлагийн наадам зохион байгуулж байна. Аясу Семис-ооловичид эрүүл мэнд, амжилт, ажил хөдөлмөрийн шинэ олотыг хүсэн ерөөж байна” гэжээ.

Аяс Монгушийн 50 насны ойн нэрэмжит тэмцээнийг бөхийн төрлүүдээр зохион байгуулсан. Сүмо бөхөд 80 тамирчин, чөлөөт бөхөд 97, самбод 77, жүдогийн төрөлд 66, үндэсний хуреш бөхийн тэмцээнд 60 тамирчин оролцжээ.

Аяс Монгуш нь 1973 оны дөрөвдүгээр сарын 2-нд төрсөн. Долоон настайгаасаа барилдаж, Тувагийн наадамд 17 удаа (1991, 1992, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008 он) түрүүлжээ. Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, Дэлхийн цомын эзэн, Европын долоо, ОХУ-ын есөн удаагийн аварга. Самбо бөхийн Азийн аварга.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тувачууд алдарт бөхийнхөө 50 насны ойг тэмдэглэжээ  
Үзсэн: 465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй