Шууд Chart

Өсвөр үе, залуу жүдочид Алматыг зорилоо

2023-04-06 08:12:47

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарьт багтдаг өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн энэ сарын 7-9-ний өдрүүдэд Казахстаны Алматы хотод болно.

Манай улсааc "Мон-Алтиус" ахлах сургууль, "Мон-Алтиус Цагаанбаатар" академи, "Гүрү дожо", "Winner Judo", "Шинэ бадрах" дэвжээ, "Тэмүүжин" жүдо бөхийн клубийн 28 тамирчин эх орноо төлөөлөн оролцохоор Казахстаныг зорив.

Тус тэмцээнд 10 орны 302 жүдоч барилдахаар мэдүүлгээ өгөөд байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өсвөр үе, залуу жүдочид Алматыг зорилоо  
Үзсэн: 313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй