Шууд Chart

Сонирхогчдын боксын ДАШТ-д 104 орны 640 боксчин өрсөлдөнө

2023-04-07 10:05:31

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ ирэх тавдугаар сарын 1-14-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод явагдана.

Одоогийн байдлаар тус тэмцээнд 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.

ДАШТ-д ОХУ, Беларусын тамирчид оролцож байгаа тул Барууны зарим орон бойкот зарлаад байгаа аж. Мөн АНУ, Их Британи, Польш, Швейцар, Нидерланд, Ирланд, Чех, Швед, Канад, Украины шигшээ баг уг тэмцээнд оролцохгүй гэнэ. Тэмцээний мэдүүлгийг авах хугацааг энэ сарын 14 хүртэл сунгажээ.

ДАШТ-ий шагналын сан 5,2 сая ам.доллар буюу нэлээн өндөрт тооцогдох юм. Дэлхийн аварга тамирчин 200, мөнгөн медальтан 100, хүрэл медальт 50 мянган ам.долларын шагнал гардах нь ээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонирхогчдын боксын ДАШТ-д 104 орны 640 боксчин өрсөлдөнө  
Үзсэн: 211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй