Шууд Chart

ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын тэмцээний аваргаар тодорч, С.Жамбалжамц удааллаа

2023-04-07 15:49:15

Дугуйн UCI 2.1 ангилал буюу хагас мэргэжлийн тамирчид өрсөлддөг "Tour of Tailand" олон өдрийн уралдаан энэ сарын 1-6-нд боллоо.

Нийт зургаан гараа буюу 1036.60 км зам туулсан тус уралдааны ялагчаар Тайландын "Roojai" багт данстай, "Алдар" спорт хорооны тамирчин 2019 оны залуучуудын дэлхийн аварга ОУХМ Б.Тэгшбаяр тодорч, Тайландын тэмцээний аваргаар тодров.

Тэгвэл 2021 оны тус уралдааны аварга, Малайзын мэргэжлийн "Terengganu" багт уралддаг ОУХМ С.Жамбалжамц нутаг нэгт Б.Тэгшбаяраас ард буюу нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт орж аман хүзүүдлээ.

Ийнхүү тэмцээний аварга ОУХМ Б.Тэгшбаяр UCI 139 оноо, ОУХМ С.Жамбалжамц UCI 85 оноо авч Монголын багийн Олимпийн эрх авах оноо болон байр өсөн дэвшлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын тэмцээний аваргаар тодорч, С.Жамбалжамц удааллаа   
Үзсэн: 235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй