Шууд Chart

Булган аймгийн баг дөрөв дэх ялалтаа авлаа

2023-04-07 16:19:59

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний “Pepsi” “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдааны дөрөв дэх өдөр Булган, Баянхонгор аймгийн багууд учраа тааран барилдсанаас Булган аймгийн баг 19:6-аар илт давуу ялж, дөрөв дэх ялалтаа авлаа. Одоогоор Архангай, Булган аймгийн багууд нэг ч ялагдалгүй тэргүүлж байна.

Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /4/, улсын начин Д.Амаржаргал /2/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Х.Цогтгэрэл /1/, улсын начин Б.Түмэндэмбэрэл /4/, улсын начин Э.Сумъяабат /4/, улсын начин Б.Түвшинтөгс /4/, нийт 19 даваа авсан.

Харин Баянхонгор аймгийн багт улсын харцага Н.Золбоо /2/өсөх идэр начин Н.Эрдэнэхүү /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан цэргийн арслан Г.Жамбалдорж /0/, улсын начин Д.Цэрэнтогтох /0/, улсын начин Э.Батмагнай /4/, аймгийн арслан Ч.Алтангэрэл  /0/ нийт 6 даваа авсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Булган аймгийн баг дөрөв дэх ялалтаа авлаа  
Үзсэн: 356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй