Шууд Chart

Монголын “The Mongolz” баг “IHC Esports” мажорт оролцох эрхээ авлаа

2023-04-10 11:55:59

CSGO тоглоомын Парисын мажор тэмцээнд оролцох эрхийн төлөөх Азийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол Улсад болов. Тэмцээнд Монголын хоёр баг оролцсоноос “The Mongolz” буюу хуучнаар “IHC Esports” мажорт оролцох эрхээ авлаа.

Тодруулбал, CSGO тоглоомын сүүлчийн (Цаашид тоглоомын шинэ хувилбараар мажор тэмцээнүүд зохиогдоно) мажор "BLAST.tv Paris Major-2023" ирэх тавдугаар сарын 8-21-ний хооронд болно.

Тус тэмцээнд Ази тивээс хоёр баг оролцох эрхтэй. Хоёр эрхийн төлөөх "Asia-Pacific RMR" буюу Ази-Номхон далайн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол Улсад дөрвөн өдрийн турш болж өндөрлөв.

Үүнд Монголын "The MongolZ (IHC Esports багийн тоглогчид нэрээ сольсон)", Eruption багууд оролцож нэг нь мажорын эрх авсан юм.

“The MongolZ” баг эхний эрхийн төлөөх тоглолтод Австралийн “Grayhound” багт 2-1 харьцаагаар хожигдсон ч хоёр дахь эрхийн төлөө Хятадын “Rare Atom” багийг 2-0 (Inferno 16-11, Mirage 16-11) харьцаагаар хожив. Багийн бүрэлдэхүүнээс blitz, Techno4K, ANNIHILATION болон дасгалжуулагч maaRaa нар өмнө хоёр удаагийн мажор тэмцээнд оролцож нэрээ мөнхөлсөн бол багийн сэлгээнээс гараанд шилжсэн Bart4k, шинэ хамтрагч hasteka нар анхны мажортоо оролцоно.

Харин “Eruption” баг "Lower Bracket Quarterfinals" шатанд Ойрх Дорнодын "Twisted Minds" багт хожигдож тэмцээнээ дуусгасан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын “The Mongolz” баг “IHC Esports” мажорт оролцох эрхээ авлаа  
Үзсэн: 329 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй