Шууд Chart

"Хааны гүнж” Лиза Мария Пресли

2023-04-11 12:03:05

Төрсөн өдөр: 1968.02.01
Төрсөн газар: Мемфис, Теннесси, АНУ
Мэргэжил: дуучин
Стиль: поп
Албан ёсны сайт: lisapresley.com

...Домогт Элвис Преслигийн охин Лиза Мария бол хамгийн дур булаам бас өөрийн үзэл бодолдоо туйлын үнэнч бүсгүйчүүдийн нэг. Тэр 30-тайдаа алдарт эцгийнхээ өв хөрөнгө болох 100 сая ам.долларын эзэн болсон. Түүнчлэн Мария нь аавынхаа амьдралын сүүлийн мөчийг өнгөрүүлсэн Грэйслэнд дэх гэр бүлийн эдлэн газрыг эзэмшиж, Elvis Presley Enterprises компанийн ерөнхийлөгчийн албыг хашдаг билээ. Эцгийнхээ нэрийг ашигласнаар өдөрт л хэдэн саяын ашиг олж байдаг гэнэ...

Лизагийн хүүхэд нас сонирхолтой адал явдлаар дүүрэн өнгөрсөн гэж болно. Таван настайгаасаа аавтайгаа болон түүний найз бүсгүй Линда Томпсон хоёртой хамт амьдарч эхэлсэн бөгөөд тэдний хамт томчуудын элдэв төрлийн хүлээн авалт, үдэшлэгт оролцож, өөрөөсөө ах хүмүүстэй найзалдаг байжээ. Харамсалтай нь тэр зугаатай амьдрал удаан үргэлжлээгүй юм. Түүнийг есөн настай байхад эцэг нь Грейслэнд дэх эдлэндээ хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээр нас барсан билээ. Тэр өдөр эцгийгээ нас барсан гэдгийг мэдэхгүй хажуугийн өрөөнд найзуудтайгаа өдөржин тоглож өнжсөн гэдэг. Ингээд аав нь нэгэнт хорвоог орхисон тул охиныг ээж Присцилла Преслигийн асрамжинд шилжүүлсэн аж. Ингээд тэр папарацциудын угталтан дор ээжийнхээ хамт Европт ирлээ. Чухамдаа энэ мөчөөс Лиза өөрийн гэх бүх зүйл, /төрсөн гэр, аав, эдлэн газар, сургуулийн найз нөхөд, мөрөөдөл.../, гэрэлт ирээдүй, гүнж мэт амьдралаа алдсан гэдэг.

Лиза өсвөр наснаасаа л бэлгийн харьцаа гэж юу байдгийг мэдэрч эхэлсэн гэдэг. Гудамжны хэв маяг, хараалын үгс, ээжтэйгээ маргалдах, эцгийнхээ нэрийг худалдан хэн нэгнийг хууран мэхлэх зэрэг үйлдлийг тэр хийх болжээ. Ингээд задгай хүмүүжлийг авч эхэлсэн “хааны гүнж” 16-тайдаа коллежоо орхин хар тамхинд донтож эхлэв. Лиза эцгийгээ энэ хороос болон амь насаа алдсан гэдгийг маш сайн мэддэг байсан. Дөнгөж 16 хүрсэн чинээлэг охин хорт зуршлаа дарахын тулд ээжийнхээ хэтэвчийг ухах, хөрш айлаасаа мөнгө зээлэх, найзуудтайгаа үдэш болгон баар, кафе, цэнгээний газруудаар хэсэж наркоманиудтай нөхөрлөх зэргээр цагийг зугаатай өнгөрүүлж байв. Нэг удаа дүүргийн цагдаагийн газраас ээжийг нь дуудан охиныг хар тамхичидтай дэлгүүр дээрэмдэхийг санаархсан, биеэ үнэлэх оролдлого хийсэн хэрэгт сэрдэж байгааг хэлжээ. Яг тэр үеэс л дүрсгүй охин эхийнхээ хяналтанд бүрэн оржээ. Аль хэдийнэ охин биеэ хэн нэгэнд зориулсан, одоо насанд хүрсэн эмэгтэй болж бүхнийг бие даан шийдэх болно хэмээн ээж рүүгээ цэцгийн ваар шидэн хашгичих охин ийнхүү гэр бүлийн болон хуулийнхны хараа хяналтанд 100% орох нь тэр. Ээж нь охиноо хар тамхины эмчилгээ хийлгэсний дараа охидын сүмийн цугларалтанд байнга оролцуулж эхэлсэн байна. Лизад өөрт нь ч хар тамхинаас салах гэсэн хүсэл зорилго байсан тулдаа энэ зуршлаа хаяж чадав...



Факт. 01
Лиза Мария багадаа маш олон сургууль сольж асрамжийн газарт амьдарч үзсэн. Лос Анжелесийн дунд сургуулиуд түүний хар тамхи татдаг, кокаин хэрэглэдэг зуршлаас нь болж сурагчаа болгох дургүй байжээ. Иймээс тэр хэсэг хугацаанд Лос Анжелесийн Сайентологийн сүмийн сургуульд суралцжээ. Лиза 13 настайгаасаа хар тамхи хэрэглэж эхэлсэн бөгөөд сүмийн сургуулийн ачаар 17-тойдоо хорт зуршлаа хаяжээ.

...Мансуурлын эсрэг төвөөс гарсныхаа дараа Лиза огт өөр эмэгтэй болсон гэлтэй. Хүүхэд насны гэнэн мөрөөдөл, шохоорхлоо тэр нэгэнт гээсэн байлаа. Бүхнийг шинээр эхлэхээр шийджээ. Гэхдээ энэ нь нэг талдаа ээжид нь сайн мэдээ байсан ч шинэ эхлэл огт таалагдахгүй байсан юм. Тэр нь Лизагийн гэрлэж хүүхэдтэй болох гэсэн ойрын төлөвлөгөө аж. Ингээд хар тамхинаас салсан гэх бүсгүй удалгүй хөгжимчин Дэнни Кейо гэгчтэй гэрлэхээр шийджээ. Учраа амархан олсон тэд нэг мэдэхэд хоёр ч хүүхэдтэй /охин Дэнниелла, хүү Бенжамин/ болж орхив.

Эхэндээ харьцаа ч сайхан байж. Өдөр болгон л нөхөр нь залуухан эхнэрээ халамжилж, эрхлүүлэн бас сексээр дутаахгүйн тулд Кейо хамаг бүхнээ зориулж байв. Халуухан дурлал, сексийн дур хүсэл дүүрэн байсан болоод ч тэрүү хүүхдүүд хурдан төрсөн ч гэдэг. Нөгөөтэйгүүр Лиза нөхөрт гарангуутаа л хүүхэдтэй болно хэмээн багаасаа л мөрөөдөж, хүсэж байсан аж. Кейо сайн эцэг байлаа. Гэхдээ түүнд нэг л дутагдал байсан нь жаахан охидтой секс хийх. Бүр сар болгон л нэг бүсгүйтэй учирч, түүнтэйгээ шөнийг өнгөрүүлэхдээ үнэтэй бэлэг өгдөг зуршилтай байсан гэдэг. Гэр бүлийн төсвөөс багагүй мөнгө гадагшилсаар л байлаа. Ингээд зургаан жил амьдарсны дараа Лиза өөрийнх нь дотны найз Аннистита хэмээх грек бүсгүйтэй нөхрөө завиар зугаалж байгааг нь харснаар тэд салахаар шийджээ. Кейо эхнэртээ 15 сая ам.доллар төлж хоёр хүүхдээ насанд хүртэл нь тэтгэмж олгож байхаа “амлажээ”.

...Тэгвэл та Лизаг нөхрөөсөө салаад сэтгэлээр унан, нөгөө хорт зуршилдаа эргэн орж, ганцаардаж үхэх шахсан гэж бодож байна уу? Үгүй ээ. Тэр Кейогоос салаад бараг сарын дараа гэхэд попын хаан Майкл Жексонтой танилцжээ. Тэр дахин нөхөрт гарахаар шийдлээ. Хэний төлөө? Мэдээж Майклтай. Ингээд рок-н-роллын хааны охин попын хаантай гэрлэлээ. Бахархалтай сонсогдож байгаа биз. Тэд бараг анхны харцаар бие биендээ дурлацгаасан гэдэг. Дэлхийн хэмжээний хоёр эрхмийг гэрлэн нэг гэрт орсон талаар тухайн үедээ дэлхий даяар шуугиж байлаа. Майклыг хүүхэд хүчирхийлсэн хэргээс зугтах гэж гэрлэсэн мөн ижил хүйстэн гэдгээ нуух гэж Лизаг сонголоо гэж байв. Тэр үнэхээр попын хаанд дурлажээ. Өөрийн хүүхдүүдээ ч Майклын гэрт авчирлаа. Тэр хүүхэд хүчирхийлэгчээс айхгүй байна хэмээж байлаа. Залуу гүнж болон “хаан” хоёр тэр болгонд тайлбар хийж сандраагvй. Амьдрал Лас Вегаст цэцэглэж эхэллээ.

Тэр үед Лиза нэгэн ярилцлагандаа "Майкл үнэхээр ялдам. Бид хоёр клипэнд хамт тоглосон үдэш зураг авалт дуусангуут ор луугаа гүйлдэж билээ. Тэр секстээ үнэхээр сайн. Яагаад гэвэл тэр чинь цагаан өнгөтэй ч хар арьстан шүү дээ. Тэгэхээр энэ ажилдаа муу байж таарахгүй биз дээ. Та нар надаас энэ талаар л мэдмээр байгаа биз дээ. Тэгвэл ийм хариулт өгье" хэмээн өөрсдийн халуун харьцааны талаар дурьдсан байдаг. Майкл хаа явсан газраа Лизаг болон хоёр хүүхдийг нь дагуулан олны өмнө гарч ирэх болов. Гэрлэлт маш нууц байдалд болсон юм. Зочдын тоо ердөө 50 байсан. Тэр үед Майкл үндсэндээ уран бүтээлээ орхиод байсан гэхэд болно.

Бод доо, Лизатай учрахаасаа өмнө тэр студид өдрийн 12 цагийг өнгөрөөж, шинэ уран бүтээлээ хийн төгөлдөр хуурынхаа дэргэдээс ч босдоггүй байжээ. Тэгвэл Лиза түүнийг хэсэг хугацаанд ч гэсэн тэр бүхнээс салган эмэгтэй хүнийхээ хувьд бүх хэлбэрээр “хаанд” үйлчилжээ. Харин хааны таалал тийм ч удаан үргэлжлээгүй юм. Хэрвээ 20 сарын дараа салах байсан юм бол Лиза яах гэж Майклтай гэрлэсэн юм бол гэх асуудал таамаг хэвээрээ үлдээд байгаа билээ. Лиза нөхрөөсөө овоо хэдэн саяыг салгаж аваад эцгийнхээ эдлэнг өргөжүүлэхээр Грэйслендийг зорьсон. Тэгэхээр энэ гэрлэлт хэн хэнд нь ашигтай байсан байгаа биз. Оддын тохироо гэдгийн тод жишээ энэ байв уу...

Факт. 02
Лиза Мариягийн дуучны карьер жүжигчин, дуучин Линда Томпсонтой танилцсанаар эхэлсэн гэж үздэг. Линда бол Элвис Преслитэй хэсэг хугацаанд янаг амрагийн харьцаатай байсан нэгэн. Лиза Мария 2003.04 сард анхны "Whom It May Concern" хэмээх цомгоо гаргажээ.

...Энэ дуулианы дараа Лизагийн зураг дэлхийн томоохон сонин, сэтгүүлийн нүүрэнд гарах болсон нь домогт эцгийнхээ амжилтыг эвдсэн гэлтэй. Майклаас салаад өмнөхөөсөө ч нэр алдартай болж, олны анхаарлын төвд орсноор өөрийнх нь болон ээжийнх нь бизнес их урагштай болжээ. Бүр Холливудаас Лизаг кинонд тоглооч гэсэн урилга ирсэн байна. Тэр болгоноос Лиза татгалзсан. Хоёр дахь нөхрөөсөө салаад дөрвөн жил боллоо. Хүүхдүүдээ асран хажуугаар нь хэд хэдэн залуустай амраглаад авсан тачаангуй бүсгүй эцэст нь удаах бойфрэндээ олжээ. Хавайн аралд найзуудтайгаа хэдэн сар амарсаны “гайгаар” тэр тэндхийн нэгэн дуучин залуутай гэрлэсэн байна. Жон Осзайк бол хавайн жинхэнэ секс машин байсан гэдэг. Лизатай учиртлаа тэр дуулахын зэрэгцээ баян хатагтайд газарчин, хөтөч хийдэг байж.

Ингэхдээ мэдээж секс, массаж хоёр үйлчилгээнд нь ордог байж л таарна. Магадгүй Лиза залуугаар үйлчлүүлснийхээ дараа түүнд татагдсан байж болно. Тэд насны хувьд хол зөрүүтэй байсан. Гэрлэсэн, тэд. Хавайн аралд залуу хосуудын хамаг сайхан дурсамж өнгөрсөн. Харин Европт ирсний дараа Жон бага зэрэг задгайрч, танхай шинжтэй болсон нь түүнийг охид бүсгүйчүүд ихээр сонирхох болсонтой холбоотой гэдэг. Үнэндээ бол гэр бүлтэй хэдий ч түүнийг хөндлөнгийн “ажиглагчид” дуудлагаар үйлчилдэг залуу гэх хандлагатай болжээ. Мускуль бие, сайхан төрх, халамжтай байдал, сексийн туршлага бас дээр нь залуухан Жон хэн хүссэн хүний амраг болох амархан байв. Тэгээд тэрээр ганц бүсгүйтэй үлдсэн амьдралаа барахыг хүсээгүй тул санаагаа Лизад хэлээд гэрээсээ бараг өмссөн хувцастайгаа хөөгджээ. Лиза нөхөртөө гар хүрснийхээ төлөө 50.000 ам.доллар төлсөн. Харин салалтаас хойш хагас жилийн дараа Жон Хавайд гэртээ эргэн ирсэн байна. Тэгвэл Лиза…

...Тэр Жонтой хоёр жилийг өнгөрүүлсэндээ “өс санан” түүнийг хөөчихөөд эртний танил нэгэн залууг эргүүлж эхэлжээ. Тэр нь Холливудын жүжигчин Николас Кейж байсан юм. Тэд зургаан жилийн өмнө нэгэн хүлээн авалт дээр танилжээ. /тэнд нь бас Майк Жексон байсан юм/. Ингээд хуучны танилуудад үг хэлээ ололцох амархан байжээ. Лизад ганц бие тэгээд нэр хүндтэй эр хэрэгтэй байхад Кейжид өөрийнх нь шүтээний охин дэргэд нь байх таалагдаж байлаа. Халуухан юм болох нь тэр. Кейж тухайн үед нэгэн эмэгтэйтэй үерхэж байгаад нөгөөхөө жирэмсэн болгочихсоноо мэдээгүй байж. Тэгээд бөөн асуудал дэгджээ. Бараг анхны шөнийн жаргалаа ч амсаагүй байсан хосууд нөгөө хүүхнээс салахын тулд багагүй мөнгө төлөн байж “амыг нь тагласан” гэдэг.

Лиза амьдралдаа хайж явсан эрээ олсон гэдэгтээ итгэлтэй байв. Хосууд жаргалаар дүүрэн сар, өдрийг ардаа үлдээсээр байлаа. Лиза ч эхнэр хүний үүргээ ухамсартайгаар биелүүлж байхад Кейж карьераа хөөсөөр хамаг бүхнээ түүндээ зориулсаар л… Харин тэдний хувьд нэг авууштай зүйл нь хамтын амьдралд нь хэн нэгэн эрэгтэй эсвэл эмэгтэй гарч ирээгүй явдал. Нэг хэсэгтээ л тэр хоёрыг Холливудын үлгэр жишээ гэр бүлийн нэг хэмээн өргөмжилсөн.

Харин, харин… Ээлжит салалт Лизаг ниргэлээ. Гэхдээ энэ удаад Кейж буруутан болсон. Учир нь жүжигчин залуу маань карьертаа дэндүү их анхаарал тавих болсноор эхнэрээ гомдоожээ. Гайхалтай нь Лиза түүнээс салангуутаа нөгөөх халуухан хавай залуу руугаа эргэн очсон байна. Ингэснээр салалт түүний буруу мэтээр олон нийтэд ойлгогдож эхэлсэн.

Факт. 03
Лиза Мария дөрвөн удаа гэрлэсэн. Анхны нөхөр Дэнни Кьютай 1988.10.03-нд гэрлэсэн. Тэд хоёр хүүхэдтэй болсон. Нөхрөөсөө салаад хоёр долоо хонож байхдаа бүсгүй Майкл Жексонтой гэрлэсэн /1994.05.26/. тэд хоёр жил л хамт амьдарчээ. Дараа нь Николас Кейжтэй гэрлэв. Харамсалтай нь тэд гуравхан сар /109 хоног/ болоод салсан. 2006 онд гитарист, продюсер Майкл Локвудтай хуримлажээ. 2008.10.07-нд Лиза Мари Пресли ихэр охид болох Харпер, Финли нараа төрүүлжээ.

Он жил өнгөрөх тусам түүнээс дахин ямар зан ааш гарах бол хэмээн хүлээгсэд багагүй байгаа. Дээр хэлсэнчлэн гурван байгууллагыг удирдан байгаа хатагтайн хувьд хувийн амьдрал нь нэг л сонголт муутай гэмээр. Эсвэл зөв сонгоод буруу төгсөөд байгаа юм болов уу? За даа, ямартай ч ойрын хэдэн жилдээ түүнээс элдэв сенсааци гарахгүй бололтой. Учир нь “хааны гүнж” одоогоор нэгэн баян бизнесментэй гэрлээд халуун дурлалдаа шатаж байгаа гэсэн...

Нийтэлсэн: Р.Слава

"Хааны гүнж” Лиза Мария Пресли  
Үзсэн: 11674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй