Шууд Chart

Олимп, дэлхийн хүрэл медальт Б.Болортуяа өнөөдөр барилдана

2023-04-12 10:58:01

Казахстаны Астана хотод энэ сарын 9-нөөс 14-ны хооронд чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Өчигдөр эмэгтэйчүүдийн барилдаан эхэлж, манай баг нэг мөнгөн медаль хүртсэн. Бага зэрэг тааруухан эхэлсэн ч эхний өдрөө ямар ч гэсэн мөнгөн медальтай өндөрлүүлсэн Монголын шигшээ баг өнөөдөр хэд хэдэн медаль авах итгэл найдвар дүүрэн байна.

Өнөөдөр эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаанууд явагдана.

53 кг-д манай олимп, дэлхийн хүрэл медальт Бат-Очирын Болортуяа барилдана. Эхний тойрогт хийлж, дараагийн тойрогтоо Өмнөд Солонгосын Hyunyoung OH, Вьетнамын Thi Dao BUI хоёрын ялсантай учрах юм.

Хагас шигшээд Японы супер охин,  2021 оны Ослогийн дэлхийн аварга, 111 дараалан ялаад байгаа Акари Фүжинамитай таарна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимп, дэлхийн хүрэл медальт Б.Болортуяа өнөөдөр барилдана  
Үзсэн: 378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй