Шууд Chart

Э.Даваанасан тивийн аваргын хос хүрэл медальтан боллоо

2023-04-13 08:51:25

Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн барилдааны эхний өдөр манай баг нэг мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл өчигдөр эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаанууд явагдлаа.

72 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Энх-Амарын Даваанасан Хятадын Qian JIANG-тай таарч, 9:6 ялалт байгууллаа. Казахстаны Zhamila BAKBERGENOVA-д оноогоор цэвэр ялагдсан.

Хүрэл медалийн төлөө Тайванийн Пин Чен Хунтэй барилдлаа. БАрилдаан удсангүй. Ердөө эхний үед л манай бөх 11:0 оноогоор цэвэр ялж, тивийн аваргын хос хүрэл медальтан боллоо.

Тэмцээн маргааш өндөрлөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Даваанасан тивийн аваргын хос хүрэл медальтан боллоо  
Үзсэн: 332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй