Шууд Chart

Ч.Отгонтуяа тивийн аваргад анх удаа зодоглож үзүүрлэлээ

2023-04-13 10:31:53

“Астана-2023” Азийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл үргэлжилж байна.

55 кг-ын жинд энэ жилийн улсын аварга, өнгөрсөн жилийн МБАТС-ын наадмын аварга “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Чинболдын Отгонтуяа мөнгөн медаль хүртэв.

Азийн аваргад анх удаа зодоглосон, Дорноговь аймгийн уугуул 22 настай түүний хувьд үдээс өмнө нь Вьетнам, Казахстаны бөхчүүдийн ялсан бөгөөд шигшээ барилдаанд “Токио-2020” олимпын мөнгө, “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт БНХАУ-ын Пан Чянь Юйд 2:6-гаар ялагдсан.

Манай бөх финалд өрсөлдөгчөөсөө айж бэргэлгүй зоримог дайчин барилдсан ч аргагүй туршлага дутаж ялагдлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ч.Отгонтуяа тивийн аваргад анх удаа зодоглож үзүүрлэлээ  
Үзсэн: 323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй