Шууд Chart

Азийн аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр эхэлнэ

2023-04-13 11:06:57

Казахстанд болж байгаа чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр эхэлнэ. Эрчүүд 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар “тулаанаа” эхлүүлнэ.

57 кг-д Занданбудын Занабазар эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Тажикстаны Сунатулло Бобоев, Шри Ланкагийн Gayan Kathurangana хоёрын ялсантай барилдана. Түүний хэсэгт өнгөрсөн Азийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудыэ ДАШТ-ий шагналт байрын эзэн Казахстаны Рахат Калжан байгаа.

Нөгөө хэсэгт ДАШТ, Азийн АШТ-ий мөнгөн медальт Ираны Алиреза Сарлак, Японы Араи Рикүто, Хятадын Wanhao ZOU, Энэтхэгийн Аман нар бөөгнөрчээ.

65 кг-д Төмөр-Очирын Тулга Киргиз, Филиддины тамирчдын ялсантай эхний барилдаанаа хийнэ.

Киргизийн Улукбек Жолдошбеков ялж гарч ирэх нь тодорхой. 2020 оны Азийн аварга, 2016, 2018, 2022 оны тивийн аваргын хүрэл медалийг 61 кг-д хүртсэн бөх. U23 дэлхий, Азийн аварга.

Нөгөө талд 2022 оны дэлхий, Азийн аварга Ираны Рахман АМУЗАД Казахстан, Өмнөд Солонгос, Япдон бөхчүүдтэй өрсөлдөн, дээш гарч ирэх төлөвтэй.

70 кг-д Ганхуягийн Ханбүргэд эхний тойрогт 2022 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Японы Аояги Ёшиносүкэтэй барилдана.

 Ялахад Энэтхэгийн Mulaym YADAV, Узбекистаны Зафарбека ОТАХОНОВ хоёрын ялсантай таарна.

79 кг-д Бат-Эрдэнийн Бямбадорж эхлээд Хятадын Peilong LI-тэй барилдана. Ялсныг нь Энэтхэгийн DEEPAK хүлээж байна.

Узбекистаны Бекзод АБДУРАХМОНОВ энэ талыг толгойлж байна. Иран, Казахстан, Японы бөхчүүд нөгөө талд бий.

97 кг-д Баасанцогтын Өлзийсайхан 2021 оны хүрэл медальт, 2020 оны Азийн аварга, 2018 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт Моджтаба Голейджтой таарсан.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Азийн аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй