Шууд Chart

Т.Тулга Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

2023-04-14 08:46:41

Казахстанд болж байгаа чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн үргэлжилж байна. Эрчүүд 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар тулаанаа эхлүүлсэн юм.

65 кг-д Төмөр-Очирын Тулга Киргизийн Улукбек Жолдошбековтэй эхний барилдаанаа хийж, 4:0 ялалт байгууллаа. Дараа нь Узбекистаны Жалоловтой хагас шигшээд учирч, түүртэх зүйлгүй, 5:2 оноогоор яллаа.

Манай бөх алтан медалийн төлөө Ираны бөх 2022 оны дэлхий, Азийн аварга Рахман Амузадтой барилдав. ДАШТ, олимпын өмнөх сорилт юм.

Эхний үед манай бөх Ираны аваргыг огт юм хийлгэсэнгүй. Торгуулиар нэг оноото тэргүүлж явлаа. Харин хоёрдугаар үед иран бөх ажиллаж эхэлсэн. Т.Тулга гарт хий эргэхдээ хий гаргаж, ардаа гаргаад хоёр оноо алдсан. Нэмж торгуулаад 30 секунд оноо авалгүй, оноо 1:3 болсон юм.  

Үлдсэн хугацаанд урагш явж, тасралтгүй ажnлласан ч оноо авч чадсангүй ялагдлаа. Т.Тулгын Азийн анхны медалиа мөнгөөр эхлүүллээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Т.Тулга Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ   
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй