Шууд Chart

З.Занабазар эцсийн мөчид ялалтаа алдаж медалиас мултарлаа

2023-04-14 08:50:51

“Астана-2023” чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд "Белград-2022" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Занданбудын Занабазар хүрэл медалийн төлөөх барилдаанд тун харамсалтай ялагдаж медалиас мултарлаа.

Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд эзэн орны Рахат Калжантай хийсэн бөгөөд 4:1-ээр илүүрхэж яваад эцсийн шүгэл дуугарахын өмнө хутгуулж дөрвөн оноо алдаж ялагдал хүлээв.

Занаа ийнхүү сүүлийн хоёр удаагийн Азийн аваргын хүрэл медалийн төлөөх барилдаанд эцсийн мөчид ялагдаж медальгүй хоцорлоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

З.Занабазар эцсийн мөчид ялалтаа алдаж медалиас мултарлаа  
Үзсэн: 379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй