Шууд Chart

Багийн дүнгээр одоогоор Казахстан тэргүүлж, Узбекистан удаалж байна

2023-04-14 09:08:37

Казахстаны Астана хотод болж байгаа чөлөөт бөхийн Азийн АШТ-д эрчүүдийн өрсөлдөөн үргэлжилж байна. Эхний өдөр 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаан болж, 66 бөх өрсөлдлөө.

Эрэгтэйчүүдийн эхний өдрийн барилдааны дараа нутгийн эзэн Казахстаны баг 85 оноотой (2 алт–0мөнгө–1 хүрэл) тэргүүлж, 71 оноотой Узбекистан (0-2-1), 67 оноотой Ираны баг (1-0-2) удаалж байна. Өнөөдөр үлдсэн таван жингийн барилдаан болно.

57 кг

  1. Аман Сехрават (Энэтхэг)
  2. Алмаз Сманбеков (Кыргызстан)
  3. Рахат Калжан (Казахстан)
  4. Рикүто Араи (Япон)

65 кг

  1. Рахман Амузад (Иран)
  2. Т.Тулга (Монгол)
  3. Риома Анракү (Япон)
  4. Улукбек Жолдошбеков (Кыргызстан)

70 кг

  1. Санжар Досжанов (Казахстан)
  2. Зафарбек Отахонов (Узбекистан)
  3. Орозбек Токтомамбетов (Кыргызстан)
  4. Ёшиносүкэ Аояги (Япон)

79 кг

  1. Болат Сакаев (Казахстан)
  2. Бекзод Абдурахмонов (Узбекистан)
  3. Дипак (Энэтхэг)
  4. Амирхоссейн Кавуси (Иран)

97 кг

  1. Ахмад Тажудинов (Бахрейн)
  2. Авусайман Хабила (Хятад)
  3. Моджтаба Голейдж (Иран)
  4. Махсуд Вейсалов (Узбекистан)
Нийтэлсэн: У.Баярсайхан

Багийн дүнгээр одоогоор Казахстан тэргүүлж, Узбекистан удаалж байна   
Үзсэн: 308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй