Шууд Chart

IBA холбоонд элссэн холбоодыг гишүүнчлэлээс хасна гэв

2023-04-18 12:11:18

Дэлхийн сонирхогчдын боксын ертөнц хоёр хуваагдаад байгаа билээ. Олон улсын сонирхогчдын боксын холбооноос (IBA) боксын ДАШТ, тивийн аваргын тэмцээнүүдийг зохион байгуулж байгаа ч тэд олимпын эрхийн тэмцээнийг зохион байгуулах эрхгүй.

Тэгвэл АНУ, Их Британи болон тэдний холбоотон улсууд Олон улсын сонирхогчдын боксын холбооноос (IBA) гарч, World Boxing нэртэй шинэ холбоо байгуулсан байна. Одоогийн байдлаар шинэ холбоонд АНУ, Герман, Их Британи, Нидерланд, Филиппин, Швед улсууд элсээд байна. World Boxing холбоо гол зорилгоо “Боксын спортын олимпын хөтөлбөрт үлдээх, үнэн шударга тэмцээн уралдаан зохион байгуулах” гэж мэдэгдсэн.

Харин IBA холбоо шинэ холбоо байгуулсан явдлыг боксын спортыг хагалан бутаргах гэсэн оролдлого гэж нэрлээд World Boxing холбоонд элссэн үндэсний холбоодыг IBA холбооны гишүүнчлэлээс хасна гэдгийг анхаарууллаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

IBA холбоонд элссэн холбоодыг гишүүнчлэлээс хасна гэв  
Үзсэн: 217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй