Шууд Chart

Гавьяат жүжигчин Ө.Уянга Буриадын тайзнаа Флория Тоскагийн дүрийг бүтээнэ

2023-04-18 14:59:02

Монгол Улсын гавьяат жүжигчин Өнөшихбаярын Уянгын гадаад дахь аялан тоглолт үргэлжилсээр байна. Тэрбээр өнгөрсөн сард Киргизийн А.Малдыбаевын нэрэмжит Дуурь, бүжгийн академик театрын Жузеппе Вердигийн "Травиата" дуурьд дуулсан бол энэ удаад ОХУ-д зочлох юм.

Ирэх тавдугаар сарын 26-нд Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Тоска” дуурь тавигдах бөгөөд Ө.Уянга Флория Тоскагийн дүрийг бүтээх аж. Манай улсын дуучин 2018 онд энэ тайзнаа тоглож байсан бөгөөд энэ удаад Оросын алдарт дуучин Михаил Пироговтой хамтран ая дуугаа өргөнө. Мөн дуучин Н.Мөнхзул оролцон тоглох аж.

Буриадын Соёлын сайд Соелма Дагаева “Монголын алдарт дуучны айлчлан тоглолт урлаг сонирхогч хүн болгоны хувьд алгасаж болохгүй том үйл явдал. Пуччинигийн агуу бүтээлийг дэлхийн алдарт дуучны хоолойгоор сонсох сайхан боломж” гэж хэлжээ.

Удирдаач: Валерий Волчанецкий

Флория Тоска: Ө.Уянга

Марио Каварадосси: Михаил Пирогов

Барон Скарпиа: Н.Мөнхзул

Чезаре Анджелотти: Максим Санкиров

Ризничий: Галсан Ванданов

Сполетта: Чингис Иванов

Шарроне: Евгений Островский

Пастушок: Чингис Иванов

Офицер: Эдуард Жагбаев

Узник: Данзан Бальжинимаев

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат жүжигчин Ө.Уянга Буриадын тайзнаа Флория Тоскагийн дүрийг бүтээнэ  
Үзсэн: 418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй