Шууд Chart

М.Лхагвагэрэл Ази тивийн аварга боллоо

2023-04-19 08:46:57

Чөлөөт, сонгомол бөхийн Азийн АШТ Казахстаны Астана хотноо болсон бөгөөд тэмцээний сүүлийн өдрийн сүүлчийн барилдаанд манай бөх, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт М.Лхагвагэрэл дэвжээнд гарав.  

125 кг-ын аваргын төлөө түүнтэй барилдсан өрсөлдөгч нь Казахстаны бөх, 2020 оны Ази тивийн аварга, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Юсуп Батирмурзаев байв.

Өмнөх тойрогт гол өрсөлдөгч Ираны бөхийг хүнд хэцүү өрсөлдөөний эцэст буулгаж авсан манай улсын бөх энэ удаад казах бөхийг 1:1 оноогоор (сүүлийн оноогоор) хожиж, тивийн аваргаас анхны медалиа авлаа. 

Ингэснээр Монголын баг энэ жилийн Азийн АШТ-ийг нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар өндөрлүүллээ.  

М.Лхагвагэрэл тивийн аваргад түрүүлсэн бол Т.Тулга (65 кг), Ч.Отгонтуяа (55 кг), П.Орхон (62 кг) нар мөнгө, Т.Түвшинтулга (61 кг), О.Сүлдхүү (74 кг), Г.Ганхуяг (92 кг), Б.Болортуяа (53 кг), Э.Даваанасан (72 кг) нар хүрэл медалийн эзэн болов.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Лхагвагэрэл Ази тивийн аварга боллоо  
Үзсэн: 334 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй