Шууд Chart

Анкарад хамтарсан бэлтгэлээ базаасан бөхчүүд Европ, Ази тивийн аваргууд боллоо

2023-04-20 15:28:41

Өнөө цагийн чөлөөт бөхийн хүнд жингийн алдарт аваргуудын халз барилдаанд Туркийн Таха Акгуль мөнхийн өрсөлдөгч Гүржийн Гено Петриашвилиг өчигдөр 9:4-өөр илүүрхэн яллаа. Туркийн бөх Таха Акгулийн хувьд Загребын дэвжээнээс Европын аварга шалгаруулах тэмцээний 10 дахь алтан медалиа гардсан нь энэ.

Өөрөөр хэлбэл, Анкарад хамтарсан бэлтгэлээ базаасан, дэлхийн чансааны 1, 2 номерын бөхчүүд болох Туркийн Таха, Монголын М.Лхагвагэрэл нар 2023 оны Европ, Ази тивийн 125 кг жингийн аваргууд боллоо.

М.Лхагвагэрэлийн хувьд энэ сарын 14-нд Ази тивийн аварга болсон бол, Таха Акгуль энэ сарын 19-нд Европ тивийнхээ аварга цолыг хүртэв.  

Алдарт Таха Европын аваргад нийт 11 удаа оролцохдоо 10-т нь түрүүлээд байна.

Ганцхан 2016 онд Ригагийн дэвжээнд Генод эхний даваанд 8:8-аар ялагдсаны дараа бэртлийн улмаас тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж байсан юм.

Түүний ЕАШТ-ий бүх түрүү:

"Белград-2012" - 120 кг

"Тбилиси-2013" - 120 кг

"Вантаа-2014" - 120 кг

"Баку-2015" Европын наадам - 125 кг

"Нови-Сад-2017" - 125 кг

"Каспийск-2018" - 125 кг

"Бухарест-2019" - 125 кг

"Варшав-2021" - 125 кг

"Будапешт-2022" - 125 кг

"Загреб-2023" - 125 кг   

Нийтэлсэн: У.Баярсайхан

Анкарад хамтарсан бэлтгэлээ базаасан бөхчүүд Европ, Ази тивийн аваргууд боллоо  
Үзсэн: 356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй