Шууд Chart

Улсын харцага Ц.Бямба-Отгон түрүүллээ

2023-04-30 13:31:25

Монгол улсад Шинжлэх ухааны мал эмнэлэг, үржлийн алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "ТЭЦ-4" ТӨХК, "Импрайлд Гоулд Майнинг" ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Батбаярын  Даваа-Очир үзүүрлэв.

Дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, Ховд дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Вайт лайк" ХХК, "Молор трейд" ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.

Наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Зоригтбаатар, Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нар үлдэв.

Өнөөдөр 12:00 цагаас Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут, Хүрээмарал, Эрдэнэцогт сумдын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаантай.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


Улсын харцага Ц.Бямба-Отгон түрүүллээ  
Үзсэн: 550 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй