Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Боом өвчний хорио цээрийн дэглэмийг цуцлав

2014-07-29 13:34:26
Error loading player: No playable sources found

Нийслэлд гарсан малын гоц халдварт боом өвчний хорио цээрийн дэглэмийг цуцлалаа. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу Био комбинат орчмын Хүйтний хонхорхой гэх газарт малын гоц халдварт боом өвчин гараад байсан. Хорио цээрийн дэглэмийн хугацаа дууссан тул боомын голомт бүхий бүсийг халдваргүйжүүлэн хөл хорионы дэглэмийг албан ёсоор буулгалаа гэж Нийслэлийн онцгой байдлын газрын орлогч дарга Ч.Намсрайжав мэдээллээ. Улсын хэмжээнд дөрвөн аймгийн найман суманд хүн, малын гоц халдварт өвчин гараад байгаа. Тиймээс холбогдох албаныхан авто техникийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар эргүүл шалгалт хийж байна. Мөн нийслэлд мах, махан бүтээгдэхүүн худалдаалдаг томоохон захуудад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажиллаж байгааг албаныхан мэдээлж байна. 


Боом өвчний хорио цээрийн дэглэмийг цуцлав   
Үзсэн: 1157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй