
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л.Буанганыг /2023.05.25/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хүүхдийн хөгжил, хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, тэр дундаа залуучууд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн ажилтан болон хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдын чадавх бэхжүүлэх зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо.
Элчин сайд Ричард Л.Буанган Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсонд баяр хүргэж, өргөн хүрээнд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: ХНХЯ
АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ричард Л.Буанганыг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 330 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.