Шууд Chart

Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүллээ

2023-05-28 12:55:20

Монгол улсын гавьяат тамирчин, улсын өсөх идэр начин А.Баатархүүгийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 240 бөхийн барилдаанд Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, "Шивээ Овоо" ХК, “Тэс сүмбэр” ХХК, “Алтанбулаг Уул” ХХК, “Чойрын Богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Энхтөрийн Мөнхбаатар түрүүлж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн заан Болдбаатарын Баянсүх үзүүрлэв.
 
Дөрөвт Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Дорнын өртөө” ХХК, “ДГА АЗЗА” ХХК, “Ашид Билгүүн” ХХК, "Хутагтын Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан М.Бямбадорж, Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Мөст цэвэрлэг булаг” ХХК, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар шалгарлаа.
 
Наймд аймгийн арслан Ш.Мөнх-Од, П.Өсөхбаатар, Б.Төмөрбаатар, аймгийн заан Е.Көптилек нар үлдэв.
Өнөөдөр Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 102 жилийн ой, "Оюут Групп" үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаантай.
 
 
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүллээ  
Үзсэн: 936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй