Шууд Chart

Намрын нээлтээс хойших зуу дахь удаагийн барилдаан зургаадугаар сард болно

2023-05-31 10:20:39

Монголын Үндэсний Бөхийн Холбооны жилийн хуваарьт барилдаан 2022 оны 09-р сарын 17-ны өдөр эхэлснээс хойш 2023 оны 05-р сар дуустал нийт 96 барилдаан зохион байгуулаад байна.
 
Энэ Бямба, Ням гарагт 97, 98 дахь барилдаан буюу "Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний Алтан цом"-ын төлөөх шигшээ найман багийн сүүлийн тойргийн барилдаанууд болно.
 
Монгол Бөхийн Өргөө ашиглалтад орсон цагаас хойш нэг жилийн доторх ХАМГИЙН ОЛОН барилдаан буюу 99, 100 дахь удаагийн барилдаан 06-р сарын 10, 11-ний өдрүүдэд МБӨ-нд болно.
 
Тодруулбал зургаадугаар сарын 10-нд Өмнөговь аймгийн Ноён сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан, Зургаадугаар сарын 11-нд Архангай аймгийн Хотонт сумын 100 жилийн ойд зориулсан Ах дүү гурван цолтны нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан тус тус болно.
 
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Намрын нээлтээс хойших зуу дахь удаагийн барилдаан зургаадугаар сард болно  
Үзсэн: 919 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй