Шууд Chart

Нийт шүүгчийн хуралдаан боллоо

2023-06-02 19:33:56

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 4, 40.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг албан ёсоор тайлбарлах тухай Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцээд нэмэлт судалгаа хийлгэж, саналыг хуралдаанд дахин ирүүлэхийг тус танхимд даалгав.

  1. Шүүх шинжилгээний тухай хууль болон Шүүхийн тухай хуульд заасны дагуу Улсын дээд шүүхээс батлах "Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлал"-ыг боловсруулж буй ажлын хэсгийн танилцуулгыг сонсож, анхаарах зүйлийн талаар хэлэлцлээ.
  2. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Мэдээлэл ирүүлэх тухай” албан бичигтэй тус тус танилцав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах өөрчлөлтийг зарчим, агуулгын хувьд дэмжиж, баривчлах ажиллагаа шүүхийн хяналт дор хэрэгждэг, шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тохиолдол         бүрийг шуурхай мэдэгддэг байх чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь зүйтэй гэсэн саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтлоо.
  3. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын төсөлтэй танилцаад тодорхой санал нэмж тусгуулахаар шийдвэрлэв.
  4. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн Шүүх байгуулах тухай хуулиар анхан болон давж заалдах шатны шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, түүний байршлыг тогтоох асуудлыг зөвшилцөх саналтай танилцаж, холбогдох саналыг хүргүүлэхээр тогтлоо.
  5. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б дэд заалтыг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэсэнтэй холбогдуулан хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээр шийдвэрлэв гэж Монгол Улсын Дээд шүүхээс мэдээллээ.

Нийт шүүгчийн хуралдаан боллоо   
Үзсэн: 231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй