Шууд Chart

“OPEC+” бүлэг нефть олборлолтод тавьсан хязгаарлалтаа 2024 оны сүүлч хүртэл сунгав

2023-06-05 17:02:57

“ОПЕК нэмэх” гэгддэг газрын тос экспортлогч улсуудын томруулсан бүлэг нефть олборлолтод тавьсан одоо мөрдөгдөж байгаа хязгаарлалтаа 2024 оны сүүлч хүртэл сунгахаар тохирчээ. Австрийн нийслэл Венад Ням гарагт хийсэн уулзалтаараа тус бүлэг ийм тохиролцоонд хүрсэн байна.

Ийм хязгаарлалтыг Африкийн болон өөр зарим үйлдвэрлэгч улсын зүгээс эсэргүүцэж байсан тул дээрх шийдвэрт нэлээд зөрчилдөөнтэй яриа хэлэлцээний эцэст ингэж тохирсон мэдээлэлтэй байна. “ОПЕК Нэмэх” бүлгийн тухайд дэлхийн нефтийн хэрэглээний 40 шахам хувийг гаргадаг гэдгээрээ эндээс гарч байгаа шийдвэрүүд энэ төрлийн бүтээгдэхүүний үнэд чухал нөлөөтэй байдаг. Газрын тос экспортлогч улсуудын байгууллага-ОПЕК болон түнш орнуудын энэ нэгдлээс 2022 оны 10-р сард шийдвэрлэсний дагуу, хоногийн олборлолтын хэмжээгээ дараа сараас нь 2 сая баррелиар бууруулж эхэлсэн. Харин энэ удаад 2023 оныг дуустал нефть үйлдвэрлэлийг бууруулахгүй байхаар тогтжээ.

Харин үүний оронд Саудын Араб улс ирэх 7-р сард нефть үйлдвэрлэлээ хоногийн 1 сая баррелиар сайн дурын үндсэн дээр бууруулахаа мэдэгдээд байна. Мөн шаардлагатай бол Эр-Рияд энэ хязгаарлалтаа 7-р сараас хойш ч үргэлжлүүлэх боломжтой гэж Саудын Арабын эрчим хүчний сайд Абдулазиз бин Салман мэдэгджээ. Ийм маягаар тус улс улам бүр унаж байгаа түүхий нефтийн үнийн тогтоон барих арга зам эрэлхийлж байгаа хэрэг гэж шинжээчид үзэж байна.

Гэхдээ ийм таналт тийм ч бодит үр дүн авчрахгүй байж болзошгүй, учир бүлгийн зүгээс Орос, Нигери, Ангол зэрэг улсуудын зорилтот үйлдвэрлэлийг одоогийн түвшинтэй нь уялдуулах үүднээс бууруулсан юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“OPEC+” бүлэг нефть олборлолтод тавьсан хязгаарлалтаа 2024 оны сүүлч хүртэл сунгав  
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй