Шууд Chart

Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд туссан онцлох зохицуулалтууд

2023-06-19 12:40:12

Тэтгэвэр бодох дараалсан 7 жилийг 5 жил болгон бууруулахаар хуулийн төсөлд тусгасан.
 
ХНХЯ-наас Нийгмийн даатгалын багц хуулийн (Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай) шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д энэ оны нэгдүгээр сард өргөн барьсан. Энэхүү багц хуулийн төсөлд дараах шинэлэг зохицуулалтуудыг туссан.
 
-Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ. Олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ,
 
-Тогтолцооны буюу системийн өөрчлөлт хийхийн тулд хуваарилалтаас аажмаар хуримтлалд шилжинэ,
 
-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй,
 
-Тэтгэврийн зөрүүг арилгана,
 
-Жил бүр ахмадын тэтгэвэр инфляцын түвшинтэй уялдан автоматаар нэмэгддэг болно,
 
-Тэтгэвэр бодох дараалсан 7 жилийг 5 жил болгон бууруулна,
 
-Хувийн нэмэлт тэтгэврийг хүлээн зөвшөөрнө. Хувийн нэмэлт тэтгэврийн дансандаа хуримтлуулсан мөнгөнөөсөө урьдчилан авч боловсрол, эрүүл мэнд, орон сууцны урьдчилгаандаа зарцуулах боломж нээгдэнэ,
 
-Албан журмаар болон сайн дураар даатгуулагчийн нийт шимтгэлээс 2 хувийг хуримтлалд шилжүүлнэ. Тэтгэврийн нөөц сан бүрдүүлж хуримтлалд шилжих эхлэлийг тавина,
 
-Даатгуулагчийн нэрийн дансыг мөнгөжүүлнэ, Мөнгөжүүлсэн тохиолдолд өвлөгдөнө. Мөнгөжүүлсэн орлогоо боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа зарцуулах нөхцлийг бүрдүүлнэ,
 
-Хамрагдалтыг нэмэгдүүлнэ. Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 5 жилийн 50 хувийг улсаас хариуцан төлнө. Бусад хугацааг малчид өөрсдөө хариуцна,
 
-Олон жил ажилласныг урамшуулдаг тэтгэвэрийн бодолтыг оруулав. Цалингийнхаа 80 хүртэл хувиар тэтгэвэрээ тогтоон авдаг болно.
 
-Даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоолгох, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлох зорилгоор итгэлцүүр хэрэглэнэ. Тэтгэврийн зөрүү үүсгэхгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
 
-Нийгмийн даатгалын санхүүгийн найдвартай байдлыг бий болгож, нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангана. Сангийн мөнгийг найдвартай санхүүгийн хэрэгсэлд оруулна.
 
- Нийгмийн даатгалын засаглал, менежментийг олон улсын жишигт нийцүүлэв,
 
- Ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсаны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ,
 
-Амаржсаны тэтгэмж олгох хугацаа төрөхийн өмнө 60, төрсний дараа 60 байсан. Үүнийг өөрчилж төрсний өмнө 60, төрсний дараа 80 хоног болгож нэмэгдүүлэв,
 
-Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тогтоодог болно. Ингэснээр даатгуулагчийн авах тэтгэмжийн хэмжээ нэмэгдэнэ,
 
-Эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн, эрхтний донор болсон даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгодог болно. Тэтгэмж олгох хугацаа 66 хоног байсныг 132 болгох зохицуулалтыг оруулав,
 
- Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эх, эцгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг төрөөс хариуцна,
 
-Төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авах шударга зохицуулалтуудыг санал болгов,
 
-Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ хүрсэн түвшнээсээ буурахгүй, нэмэгддэг байх зохицуулалтуудыг оруулав,
 
-Хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх, эмчлэх, даатгуулагчийг хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд даатгал дэргэдээ эмнэлэгтэй болно,
 
-Үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлыг арилгах, хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор сул зогссон хугацаанд ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг чөлөөлдөг болно,
 
-ҮОМШӨ даатгалыг эрсдэлтэй гэж үзсэн салбаруудаас бүхэлд нь өндөр хувиар авдаг байсныг болиулан зөвхөн эрсдэлтэй ажлын байруудаас өндөр авч, бусад энгийн ажил мэргэжлээр багаар авдаг болох зохицуулалтыг оруулсан,
 
-Нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг дахиж хэрэгжүүлэхгүй байх зохицуулалтыг тусгав,
 
-Нийгмийн даатгалын харилцааг олон салбарын хуулиар биш ганцхан нийгмийн даатгалын хуулиар зохицуулна,
 
-Нийгмийн даатгалын бүх үйлчилгээг цахим болгох олон шинэлэг зохицуулалтыг тусгав гэж Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамнаас мэдээллээ.

Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд туссан онцлох зохицуулалтууд  
Үзсэн: 9557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-11 23:55
өмнөх онуудад цалингаасаа хязгаарлууж тэтгэвэр тогтоологсон улсууд яахавтөр барьж баисан дуракуудаас болж хэдэн үёэрээ хохирч үлдэж баина
Зочин [127.0.0.xxx] 2023-07-03 17:12
энэ хэрэгжээд эхэлсэн үү
Зочин [127.0.0.xxx] 2023-06-22 19:48
7 jжилээр бодуулж хохирсон иргэдээ яах вэ 19...23 онуудад тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн дахин авч үзэж нөхөн олгооч ээ
Зочин [127.0.0.xxx] 2023-06-22 15:47
6-7 jileer boduulj khokhirson khumuusiinkhee zuruug olgokh shaardlagatai Neg kheseg ni khokhirokh yosgui 2019-2023 oni6 sar khurtelkh tetgevert garsan khumuus uund khamragdana
... [127.0.0.xxx] 2023-06-22 10:25
7 жидлээр бодуулж хохирсон хүмүүсийн хохирлыг тооцож барагдуулах шаардлагадай.
Зочин [127.0.0.xxx] 2023-06-22 06:04
7жилийг 5 жилээр бодож төлсөн цалингаараа 80 хувиар тэтгэвэрээ тогтоолгон авах нь маш чухал
Зочин [127.0.0.xxx] 2023-06-21 22:05
Төлсөн шимэгдэлтэйгээ уялдуулж авах нь тун чухал шүү. Гэр бүлийн 2 өнгөрхөд үр хүүхдэд нь өвлөгдөж очихоор тусгаар. Зээлтэй бол зээлийг нь төлүүлж болоод бдаг яагаад өвлөгдөхгүй гэж...
Зочин [127.0.0.xxx] 2023-06-21 15:05
neriin dansand xurimtlagdsan munguu bugdiig ni butsaaj avmaar baina. Xulgaichdad ireeguiigee aldsaar duusch baina. Xaramsaltai baina.
Зочин [127.0.0.xxx] 2023-06-21 09:44
Ali ch hamaagui daraalsan 5 jileer bodoh yostoi.
Зочин [127.0.0.xxx] 2023-06-20 21:41
Малчидын даатгалыг 50% төр хариуцна гэдэг утгагүй асуудал бна хувийн хөрөнгө шүү тэрнийхээ оронд хүүхдээ асарч байгаа ээжүүдэд тэтгэмжийг нь нэмж өгөөч хүн амаа өсгөх бодлого барих хэрэгтэй ш дээ
Зочин [127.0.0.xxx] 2023-06-21 09:46
Tiinsh de huwiin hurunguu ariwjuulaad deer ni 50 Nastia tetgevert garna Arai l bishuu
Зочин [127.0.0.xxx] 2023-06-20 21:11
тэтгэвэр боддог хувийг өөрчлөх хэрэгтэй 25 жилээс дээш ажилласан хүмүүсийн хувийг 60 хувиас эхлэн боддог байх хэрэгтэй
Зочин [127.0.0.xxx] 2023-06-20 21:04
Ehleed undarmaagiin luivardsan mongiig avah heregtei daraan tetgeveriin zoruug arilgah heregtei tegeed jil bolgoni automataar mongonii hanshnìi unaltaar nemegdej baih yostoi ingeed bolno harin ter huviyara sain duriin daatgal ondor nam tolj bui irged ene ulsiin huuliin daguu tolj bui tedniig eldeveer helj bui uhernuud ene huuli a boliul undsen huuli zorichson alagchilsan yumaa boloh heregtei ajilhiisen bolon sain duraar tolson hench bugd adilhan iltgeltsuureer tetgeveren adilhan nemegdeh yostoi joohon yum unshij sots oilgoltoo hayah heregtei
Зочин [127.0.0.xxx] 2023-06-20 20:32
Хүүхдийн тоогоор тэтгэвэрт нэмсэнээ тэтгэвэрт бгаа бүх ээж нарт адилхан өгөөчээ. Ялгахаа болиочээ
Зочин [127.0.0.xxx] 2023-06-20 20:21
Хэрвээ энэ нэмэлт өөрчлөлтүүдийг тусгаж хуулийг шинэчилсэн тохиолдолд тэтгэврийн насны болон насанд хүрэх гэж байгаа хүмүүс тодорхой хэмжээгээр дэмжин талархах болно. Цаашдаа ч нэг насныхан юталаар яригдаж байгааг дэмжих байхыг хүн бүр эцэг эхтэй өөрсдөө ч тэр цагт очих өллно гэдгийг эргэцүүлэн бодоцгоож байвал нэг насны буян ч байж магадгүй
Nastan [127.0.0.xxx] 2023-06-20 19:12
Tetgevert garaad huviin hevshild ajillajNDshimtgelee tolj bagaa khunii tetgevert nemeltiig yaaj nemj olgoh ve?
Зочин [127.0.0.xxx] 2023-06-20 16:37
Ih hurliihnii eeljit teneglel sogtuu purevdorjiin soliorol avilgach hulgaichuud oligarhi nariin zahilga yum bishuu nuguul zerleg kapitalizmiin chini zaavar ni ene baih 16 jil hurtel ajil hiisen bololtsootoi hun suuliin 5 jil undur tuluud 40 jil ajilsan hunees 3 dahin uluug av l gej hutsatsgaagaad baigaamdaa
Зочин [127.0.0.xxx] 2023-06-20 16:30
Buh yum l tsahim bolson geh murtuu zaaval arhiv uhuulj lavlagaa avch ir gej hutsaad baihiin ter arhiv ni tsahim bolohgui yumuu baitsaagch tushmel ni tsahim gedgee oilgohgui baigaamuu ajil albaa orhiod darga erhlegch boss nataa unen hudlaa helm bj l neg yum aimag orno tsergiin 3 n jiliig UB s BHY nii arhiv uh usegtoo haragdahgui medegdehgui bna aimgiin ND n arhiv uh zarim sariig ni bugluugui bna aimgiin arhiv uh geel heden sat naash tsaash ni yvuulhiin ter baitsaagch ni tsahimaaraa gants knop daraa l uzeed shiideed bj boldoggui yumuu iim tsahim mongol bj bolj baigaamuu
Зочин [127.0.0.xxx] 2023-06-20 16:20
5жилээр тэтгэврээ бодуулах боломж ирж байна 7жилээр бодуулж хохирсон хүмүүсийн нэг
Зочин [127.0.0.xxx] 2023-06-20 15:23
Өмнөх 7жилээр бодож олгосон тэтгэвэриин зөрүүг нөхөж олгох талаар яах вэ .нөхөж өгөх хэрэгтэй шүү
Иргэн [127.0.0.xxx] 2023-06-20 15:11
Зөрүүг нь өгөөд 5 жилээр бодож олгоо
Жаргалтуяа [127.0.0.xxx] 2023-06-20 11:42
Ндбайцаагч нар зарим нь хууль журмыг иргэн бидэнд үнэн зөв өгдөггүй өмнөөс болохгүй бүтэхгүй тэндээс асуу эндээс лавла гээд л гаргана
Зочин [127.0.0.xxx] 2023-06-20 06:09
Хөдөлмөрийн чадвар алдаж ...мэргэжлээс шалтгаалах групп -- д тогтоолгосон хүмүүс ялангуяа ШАРГАЛЖУУТ РАШААН СУВИЛАЛД ЯВЖ ЭМЧИЛЛҮҮЛЭХЭД МАШ ӨНДӨР ҮНЭТЭЙ.....БАРАГ 2 САРИЙН ХАА ГРУППИЙН МӨНГӨӨР ЯВЖ ЭМЧЛҮҮЛЭХ ШААРДЛАГА ГАРЧ БАЙГААГ ХАРГАЛЗАН ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА...МӨН....ХУЖИРТ. РАШААН СУВИЛАЛ НЬ 8 ХАН ХОНОГ АМАРААД БУЦААЖ БАЙГАА НЬ НЭГ КУРС ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ ЧАДАХГҮЙГЭЭР БУЦАЖ БАЙГАА ХАРАМСАЛТАЙ БАЙНА...8 ...БИШ ...10..12. ХОНОГ БАЙВАЛ ТОХИРОМЖТОЙГ ХАРГАЛЗАН ҮЗЭХИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙГААГ ХҮЛЭЭН АВЧ ХУГАЦААГ СУНГАЖ ӨГХИЙГ ШААРДАЖ БАЙГААГ ХҮЛЭЭН АВНА УУ?
Зочин [127.0.0.xxx] 2023-06-20 05:54
7 жил биш ....хэзээ хэдийд 5 жилээр тооцож хуульчиллах вэ ?
Зочин [127.0.0.xxx] 2023-06-20 05:31
Нас хэдтэй гарах талаар юм б.ауу
Зочин [127.0.0.xxx] 2023-06-19 19:12
7 жилээр бодож тогтоосны 5 жилээр бодож зөрүү өгөх хэрэгтэй
Зочин [127.0.0.xxx] 2023-06-21 02:14
Улсын цэцэрлэгт тэтгэвэр тогтоолгосноосоо хойш 2жил ажилласан маань НДаас гарч ирдэггүй ээ. Яаж олж авах вэ? Мөн 5,6 сар ажилласныг жил хүрээгүй гээд нэмж өгөхгүй юм. Тэтгэвэр тогтооход сар,хоног дутууд олгодоггүй биздээ. Яагаад хэдэн сар ажилласныг нь нэмж тооцож болдоггүй юм бол?

Бидэнтэй нэгдээрэй