Шууд Chart

Жендэрийн тэгш байдал гэдэг нь тогтвортой хөгжлийн суурь юм

2023-06-30 12:32:04

НҮБ-аас гаргасан “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” баримт бичигт 17 зорилгын хүрээнд 169 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан.

Энэ хөтөлбөрийг 2000 онд баталсан “Мянганы хөгжлийн зорилт”-уудын залгамж гэж ойлгож болно. Хөтөлбөрийг батлахдаа дэлхийн 8 сая иргэнээс санал авчээ.

Ингэхдээ нэн ядуу, хамгийн эмзэг бүлгүүдийн дуу хоолойг онцгой анхаарч 2 жилийн турш боловсруулсан юм. Тухайлбал, Тогтвортой хөгжлийн зорилгын тавд “Жендэрийн тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ” гэж тусгасан байдаг. Угтаа бол жендэрийн тэгш байдал гэдэг нь тогтвортой хөгжлийн суурь юм. УИХ-ын гишүүн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагийн яриаг сонсгоё.

Нийгмийн өмнө бүх боломж нээлттэйгээс гадна эрэгтэй, эмэгтэй хүн бүр энэ харилцаанд ижил тэгш оролцох нь чухал. Гэхдээ ялгаатай хэрэгцээг нь ойлгож адил боломж олгох нь бидний зорилго.

Хүн бүр ижил үнэ цэнтэй байх зарчим бол НҮБ-аас гаргасан “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” баримт бичгийн суурь ойлголт юм. Тодруулбал, хүйсийн тэгш байдлын оролцоо хангагдахгүйгээр нийгэм хөгжихгүй. Иймд нийгэм, эдийн засгийн бүхий л салбар, түвшинд тэдний ороцоог хангах нь туйлын чухал болохыг саяхан манай улсад болсон “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ, Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалт харуулсан юм. 

Нийтэлсэн: Оролцоно төлөөлнө

Жендэрийн тэгш байдал гэдэг нь тогтвортой хөгжлийн суурь юм  
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй