
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хурдан морины уралдаан гурав дахь өдрөө Хүй долоон худгийн торгон ногоон дэвжээнд боллоо.
Үүнээс Дархан-Уул аймгийн Дархан сумын алдарт уяач Г.Ариунболдын хурдан хээр үрээ түрүүлэн ирж, түмэн олныг баясгаж, төрийн их баяр наадамд түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ. Аманд хүзүүнд Орхон аймгийн алдарт уяач Ч.Батжаргалын хурдан хонгор зээрд үрээ, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын алдарт уяач Санжаагийн Бямбасүрэнгийн зээрд, айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Одонбаатарын Болдсүхийн хонгор үрээ хурдалж, түмэн олноо баясгалаа.
Дархан-Уул аймгийн уяач Г.Ариунболдын хээр соёолон түрүүллээ | ||
Үзсэн: 973 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.