Шууд Chart

Үндэсний сурын харвааны шилдгүүд тодорлоо

2023-07-12 20:35:19

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 861, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний сурын шилдгүүд тодорлоо.

Ардын хувьсгалын 102 жилийн ой, Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат, Хантайшир зурхай холбооны харваач, Аймгийн мэргэн, спортын мастер Сэнгийн Сүрэнжав 40 сумнаас 37 онож түрүүлэн "Улсын мэргэн" цол хүртсэн бол Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Дорнод аймгийн харваачдын холбооны харваач, Аймгийн гарамгай харваач, спортын мастер Мэлсийн Бат-Орших 40 сумнаас 37 сум онож 2 дугаар байр эзэлж "Улсын гарамгай харваач", Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, "Халиун өндөр" багийн харваач, Аймгийн мэргэн, спортын мастер Ойдовын Сүхбаатар 40 сумнаас 36 онож 3 дугаар байр эзлэн "Улсын гоц харваач" цол тус тус хүртлээ.

Мөн Баян-Өлгий аймгийн Бугат сумын харьяат, Онцгой байдлын ерөнхий газрын "Аврагч" спорт хороо, Үндэсний сурын "Эрч клуб"-ын харваач, Аймгийн мэргэн, спортын мастер Болдбаатарын Ганбаатар 40 сумнаас 36 онож 4 дүгээр байрт орж "Улсын онч харваач" цол, Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харьяат, "Хас буу" сурын холбооны харваач, Аймгийн мэргэн, спортын мастер Борын Зоригбаатар 40 сумнаас 36 онож 5 дугаар байрын болзол ханган "Улсын тод харваач" цол хүртлээ.

Эмэгтэй харваачдаас Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, "Мандалговь хунс" ХХК, Цахиур багийн харваач, Монгол Улсын мэргэн, спортын мастер Өрнөхийн Хатанболор 40 сумнаас 38 онож түрүүлэн "Улсын даян мэргэн" цол хүртсэн бол Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, Өвөрхангай аймгийн "Их Монголын харвуул" харваачдын нэгдсэн холбооны "Их Эв" клубын харваач, Аймгийн тод харваач, спортын дод мастер Энхболдын Биндэрьяа 40 сумнаас 37 онож 4 дүгээр байр эзэлж "Улсын онч харваач" цол, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, Аймгийн гарамгай харваач, спортын мастер Дашнямын Гэрэлмаа 40 сумнаас 37 онож 5 дугаар байр эзэлж, "Улсын тод харваач" цол хүртлээ.


Үндэсний сурын харвааны шилдгүүд тодорлоо  
Үзсэн: 823 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй