Шууд Chart

Сонгомол дунд насны уралдаанд Л.Батсайханы сартай зээрд үрээ түрүүллээ

2023-07-13 15:08:24

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Уяачдын наадамд зориулсан сонгомол дунд насны хурдан морины уралдаан Хүй долоон худагт боллоо.

Сонгомол дунд насны уралдаанд нийт 98 хурдан хүлэг шандас сорихоор бүртгүүлжээ.

Үүнээс Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уяач Л.Батсайханы хурдан сартай зээрд үрээ түрүүлж, түмний их баяр наадамд торгон жолоогоо өргүүллээ. Аман хүзүүнд уяач Д.Жаргалсайханы хээр үрээ хурдалсан бол айргийн гуравт М.Цолмонгийн хүрэн үрээ, айргийн дөрөвт Төв аймгийн заамар сумын уяач Пүрэвийн хээр үрээ, айргийн тавд Билгүүнтөгсийн бор үрээ тус тус хурдалж, түмэн олноо баясгалаа.


Сонгомол дунд насны уралдаанд Л.Батсайханы сартай зээрд үрээ түрүүллээ  
Үзсэн: 1827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй