Шууд Chart

Хүрээ цам даншиг наадмын бөхийн барилдаан наймдугаар сарын 5, 6-нд болно

2023-07-25 10:09:01

Хүрээ цам даншиг наадмын бөхийн барилдаан наймдугаар сарын 05-06-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Хүрээ цам Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256, өвөр монгол, буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх барилдана.

 
Бөхийн барилдаануудын 1, 2-ын даваа наймдугаар сарын 05-ны өдөр, 3-аас дээших даваа 06-ны өдөр болно.
 
Дээрх 3 төрлийн бөхийн барилдааныг сугалаагаар барилдуулах бөгөөд барилдааны сугалааг 2023 оны 08-р сарын 04-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Үндэсний бөхийн барилдаанд Даншигийн цолтой бөхчүүдийн эрэмбийг харгалзана.
 
Монгол туургатан зочин бөхчүүд үндэсний бөх болон буриад, өвөр монгол бөхийн барилдаанд оролцон барилдах боломжтой харин улс, аймаг, сумын цолтой бөхчүүд барилдаанд давхар оролцохгүй аль нэг барилдааныг сонгон барилдана.
 
Үндэсний бөхийн барилдааныг МҮБХ-ны баталсан “Бөхийн барилдааны дүрэм”-ээр зохион байгуулна. Зохион байгуулагчид болон ивээн тэтгэгч байгууллагуудаас бай шагналыг дараах байдлаар тогтоосон байгаа.
 
 Үндэсний бөхийн барилдаанд
 
- Түрүүлсэн бөхөд 15,0 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар болон ивээн тэтгэгч байгууллагын шагнал
- Үзүүр бөхөд 10,0 сая төгрөг
- Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг
- Давааны бай шагнал 1-5 давсан бөхчүүдэд олгогдоно.
 
 Буриад бөхийн барилдаанд
 
- Түрүүлсэн бөхөд 10,0 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар
- Үзүүр бөхөд 5,0 сая төгрөг
- Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг
- Давааны бай шагнал 1-3 давсан бөхчүүдэд олгогдоно.
 
Өвөр монгол бөхийн барилдаанд
 
- Түрүүлсэн бөхөд 10,0 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар
- Үзүүр бөхөд 5,0 сая төгрөг
- Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг
- Давааны бай шагнал 1-3 давсан бөхчүүдэд олгогдоно.

Хүрээ цам даншиг наадмын бөхийн барилдаан наймдугаар сарын 5, 6-нд болно  
Үзсэн: 3300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй