Шууд Chart

Монголын Үндэсний Бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хуралдлаа

2023-07-31 10:24:18

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал боллоо. Тус хурлаар дараах тогтоолыг баталжээ.
 
Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн тогтоол
 
МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1, 4.17 дахь хэсгүүд, “Ёс зүйн дүрэм”-ийн 6.1, 7.1, 7.5, 8.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн:
 
А. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн начин М.Балжинням нь 2023 оны 7 сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын баяр наадамд барилдахдаа гаргасан үйлдлийг Монгол бөхийн ёс жудагт харш, үзэгч олон түмэн, өрсөлдөгч бөхөө үл хүндэтгэсэн болохыг тэмдэглэн, тогтоосон нь:
 
1. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн начин М.Балжинням нь “Ёс зүйн дүрэм”-ийн:
- 3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,
- 3.4.3 дахь хэсэг буюу Олон нийт, бөх сонирхогчид, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дууриал үзүүлэх,
- 3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх;
заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.
 
2. Зөрчил гаргагч М.Балжиннямыг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1-т заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов.
 
3. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд мэдэгдэв.
 
 
МҮБХ-НЫ ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛ

Монголын Үндэсний Бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хуралдлаа  
Үзсэн: 5690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Лхагвасүрэн [127.0.0.xxx] 2023-08-01 13:57
Одоо салаавч гаргасан Батсууриа, Хэнтийд луйвар хийсэн цэцээ
Зочин [127.0.0.xxx] 2023-08-01 00:52
Үндэсний бөхийг,Морины сэрвээ өндөр үздэг шиг,Жингийн хязгаар 120кг доошоо гэдэг заалт оруулахгүй бол ямар ч уран хурц барилдаан байхгүй цагаа хүлээсэн хэдэн тарган бөхчүүдээр дүүрлээ.Барьц сонгодог балай дүрэм гаргаснаас болж Монгол бөхийн уран хурц барилдаан байхгүй болсон.Одоо Үндэсний бөхийг уран хурц барилдаанаар чимэж байгаа бөхчүүд нь дандаа 110кг доошоо жинтэй бөхчүүд л чимэж байгаа шүү.Бөхийн тэргүүн,холбооны гишүүд ,Тэгш барьц,Идвэхи,гэж Солиорч байхын оронд Жингийн заалт оруулчихвал,Наад заалтанд чинь хүрэхгүйгээр хоёр бөхийн уран хурц барилдаан болоод дуусах болноо.
Зочин [127.0.0.xxx] 2023-07-31 15:11
Arail zaluu bn manj abatnii Jigmed uu arai tom tsoltoi bsan bol devsleed hun alahnee .Tegeed bas saltaan dooguur mulkh gehnee buur barilduulahgui bolgo
Зочин [127.0.0.xxx] 2023-07-31 12:56
Зөвөө аймгуудад ч гэсэн тийм л бгаа шдээ 1 даваанд 1 цэрэг давчаад бхад 2 даваанд 7.8 болоод гараад ирдэг гар даа бүх зүйлийг өөрийхөөр шийддэг асуудал бна наадмуудын бичлэгийг 100 аваад дараа нь тусгай үзээд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцдог бх хэрэгтй
Зочин [127.0.0.xxx] 2023-07-31 11:46
жижиг бацаанаар оролдож байхаар салаавч аврага Батсуурь шанаа Батмөнх доо шийтгэл оногдуулаачээ
Зочин [127.0.0.xxx] 2023-07-31 10:40
Маш зөв, Одоо унасан бөхийг давсанд тооцсон Хэнтий аймгийн бөхийн комиссын холбогдох гишүүдэд хариуцлага тооцоорой!!!

Бидэнтэй нэгдээрэй