
“Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж буй.
Тодруулбал, "Даншиг наадам-Хүрээ цам 2023" шашин соёлын наадамд монгол үндэсний бөхийн 256, Буриад болон Өвөрмонголын 64 бөх барилдах аж. Барилдах бөхийн бүртгэл наймдугаар сарын 03-04-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ.
Бөхчүүд бүртгүүлэхдээ цээж зураг, даншигийн цолтой бол цолны үнэмлэхийн хамт авч ирнэ үү гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
Өнөөдөр "Даншиг наадам-Хүрээ цам 2023"-д барилдах бөхийн бүртгэл эхэллээ | ||
Үзсэн: 8305 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.