Шууд Chart

"Ялалтын дөл" тойрон аялалд оролцоорой

2014-08-06 11:07:49

Халх голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд "Ялалтын дөл" залуучуудын 4 дэх удаагийн тойрон аялал энэ сарын 22-30-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Хоёр орны залуучуудын нөхөрлөлийг бэхжүүлэх, хөгжүүлэх, өсвөр үеийнхэнд цэрэг эх оронч хүмүүжил олгох, 1939 оны Халх голын дайнд амь үрэгдсэн Монгол-Зөвлөлтийн дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх, хөшөө дурсгалыг сэргээх мөн залуучуудын эх оронч үзлийг бэхжүүлэх нь аяллын зорилго аж.

Энэ удаагийн аялал ОХУ-ын Эрхүү мужаас МУ-ын Дорнод аймгийн Халх гол хүртэл нийт 5500 км замыг туулах бөгөөд Оросын 75, Монголын 75-н залуу  оролцох юм. Монголын талаас оролцох 75 залууг Батлан Хамгаалах Яам болон Монголын Залуучуудын холбоо хамтран сонгон шалгаруулалт явуулах юм байна. 

Уг тойрон аяллыг 2004, 2005 ба 2009 онуудад тус тус зохион байгуулж байсан бөгөөд 2009 онд Халх голын дайны ялалтын 70 жилийн ойд зориулан хоёр орны 140 залуучуудын бүрэлдэхүүнтэй багууд амжилттай оролцож байжээ. Энэ удаагийн тойрон аяллын оролцогчдыг Орос хэлний мэдлэг  сайтай, спорт, урлагийн авьяастай, бие бялдрын хөгжил сайтайн зэрэгцээ аялалд оролцож байсан туршлагатай байх гэсэн тодорхой  шалгуураар сонгох аж. Тус аялалд оролцохыг хүссэн залуус http://myf.mn/ сайтад тавигдсан анкетийг татаж авч бөглөөд тус анкетаа МЗХ-ны байранд авчирч өгч бүртгүүлэх бөгөөд сонгон шалгаруулалт эхлээд байна.


"Ялалтын дөл" тойрон аялалд оролцоорой  
Үзсэн: 1503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй